Эрүүл мэндийн байгууллагын ажилтанд сар болгон олгодог мөнгөн урамшууллыг ирэх оноос нэмэх шийдвэр гаргажээ


Засгийн газрын хуралдаан дууслаа. Хуралдаанаас эрүүл мэндийн байгууллагын ажилтанд олгодог мөнгөн урамшууллыг нэмэх шийдвэр гаргажээ.
Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтанд үндсэн цалингийн 10-20 хувиар сар бүр тооцож, мөнгөн урамшуулал олгож байхаар боллоо.
Одоогийн байдлаар эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож мөнгөн урамшуулал олгож байгаа юм. Үүнийг өөрчлөхөөр болсон байна.


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан