Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өвчин намдаагч, загасны тос, статин зэрэг эмүүд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой өвчлөлийг багасгахад нөлөөлдөг бөгөөд ялангуяа антидепрессанттай хамт хэрэглэх тохиолдолд илүү үр дүнтэйг баталжээ.
БНХАУ-ын Ухань хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд 1600 гаруй өвчтөнг хамруулсан судалгаа хийсэн талаараа эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ. Тэд үрэвслийн эсрэг бодисууд болох ибупрофен, аспирин, статин, омега-3 загасны тос зэрэг нь сэтгэлийн хямралын томоохон шинж тэмдгүүдийг тайвшруулж чаддаг болохыг судалгаагаар тогтоосон байна.