Цагаан хорхойн өвчний үеийн зөвлөгөө

Хялгасан хорхойтох өвчнөөр ихэвчлэн цэцэрлэгийн болон бага насныхан буюу 5-10 насныхан илүүтэй өвчилдөг. Мөн зөвхөн хүүхэд ч биш насанд хүрэгсэд ахуйн замаар халдвар дамждаг учир эмийн эмчилгээг гэр бүлээрээ хийлгэхийн зэрэгцээ ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг эмчилгээний явцад чандлан сахих хэрэгтэй. Доорх энгийн боловч үр дүнтэй зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
1.Гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй ба хүүхдийг хоол идэхийн өмнө болон тоглож наадсаны дараа тогтмол савантай бүлээн усаар угаалгаж байх хэрэгтэй.
2. Хумсыг тогтмол авах. Ингэснээр дахин халдвар авахаас сэргийлж чадна.
3. Хүүхдийн ор дэрний даавуу, унтлагын хувцас мөн дотуур хувцсыг ойр ойрхон сольж сайтар угааж, индүүдэж өмсүүлэх.
4. Гэрт тоглодог тоглоомуудыг нь сайн угааж арчиж байх хэрэгтэй.
5. Хоол хүнсийг сайн буцалгаж болгож идэх ба жимс жимсгэнийг мөн хальсыг нь авч угааж хэрэглэх.
6. Шимэгчийн өндөг нь наалдамхай шинж чанар ихтэй учраас гэрийн хивс, шал, ор дэр, хүүхдийн тоглоомонд ихээр наалддаг учир гэртээ ч мөн тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийхээ мартаж болохгүй.
 7. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хүүхдэд эмийн эмчилгээ хийхгүй зөвхөн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлахыг зөвлөдөг байна.
 8. Хүүхдийн дархлааг сайн дэмжин, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн аваарай.
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл