Хятад эмэгтэйчүүд 50 настайдаа ч 25 настай мэт харагддаг 10 нууц


10. Илүү их ус уудаг.
Хятад эмэгтэйчүүд үргэлж ус болон уух зүйлс авч явдаг. Хэрэв тэднээс амьд байхад хамгийн чухал зүйл юу болохыг асуувал бүгд нэгэн дуугаар УС гэж хариулах болно. Хятадын бүх сууршилын бүсүүд усны хөргүүр болон түгээгүүрийн төхөөрөмжөөр хангагдсан байдаг.

9. Нарнаас маш сайн хамгаалдаг.
Хятадын эмэгтэйчүүдийн гэрэлтсэн өнгөлөг арьс үнэхээр сайн арчилж, хамгаалж буйг харуулж байна. Өнгөрсөн зуунд цагаан арьс нь нийгмийн түвшинг илэрхийлэх гол хэрэгсэл болдог байсан. 21-р зууны үед хятад эмэгтэйчүүд нарнаас арьсаа хамгаалах нь эрт хөгшрөлттэй тэмцэх арга гэдэгт итгэлтэй байжээ.

8. Бусад уух зүйлсээ цайгаар орлуулсан.
Хятадууд шингэн зүйл их уудаг бөгөөд хамгийн их уудаг нь цай юм. Мэргэжилтнүүд oolong, pu-erh, хунчир цэцгийн цай, мэлрэг цэцгийн цай, goji-тай улаан цай уухыг санал болгож байна. Эдгээр цай нь таны гоо үзэсгэлэн, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ. Цайг уухдаа сүү болон сахар нэмж хийх хэрэггүй.

7. Өдрийн төлөвлөгөө.
Хятад эмэгтэйчүүд хоол идэх, унтах цагийг маш их анхаарч үздэг. Үдийн хоолны дараа тэд ихэвчлэн нойр авахыг хичээдэг (тэр ч байтугай ажлын байрандаа). Оюутны хувьд ихэвчлэн номын санд унтдаг.

6. Калори ихтэй дессэртнээс татгалздаг

5. Далайн ургамал өдөр тутмын гол хоолны нэг хэсэг 
Хятадын эмэгтэйчүүд далайн ургамал их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ нь хоол боловсруулах процессыг хурдасгаж, давс их хэмжээгээр шингээдэг. Энэ нь жингээ хасахад хялбар болгодог. Витамин болон түвшинг өндөр байлгахад тусалдаг учир залуу байдлаа удаан хадгалдаг аж. Далайн ургамал нь уураг ихээр агуулагддаг ба энэ нь эрт хөгшрөлтөөс сэргийлдэг.

4. Тайван байдал чухал.
Тайван байх нь таныг бага хөгшрүүлж, байгалийн ботох болж залуу байдлаа удаан хадгалахад тусална.

3. Гоо сайхны бүтээгдэхүүний найрлага.
Хятад эмэгтэйчүүдийн бие болон нүүр арчилгааны бүтээгдэхүүний найрлага нь байгалийн гаралтай залуужуулах үйлчилгээтэй байдаг. Эдгээр найрлага нь далайн ургамал, хүн орхоодой, эмийн ургамлын ханд, сувдан нунтаг, байгалийн тос юм. Байгалийн энэхүү орц найрлага нь бидний арьсыг жигд, торгомсог болгодог ажээ.

2. Хөлийн цэгүүдэд иллэг хийх /Foot acupressure
Хятад эмэгтэйчүүд бие арчилгаа болон хөлний биолгийн идэвхит цэгүүддээ массаж хийлгэхэд илүү анхаардаг байна. San Yin Jiao хэмээх эмэгтэй гоо сайхны цэгүүд өдөрт хэд хэдэн удаа иллэг хийж өгдөг. Энэхүү цэг нь шагайнаас 4 хурууны дээр байрладаг байна.Иллэг хийх: Хөлийн шилбэ болон эрхий хуруунд байрлах цэгүүдэд нэг минутын турш иллэг хийж өгдөг гэнэ.

1. Өдөр бүр хаш чулуугаар иллэг хийдэг.
Хаш чулуун роллераар массаж хийж өгснөөр цусны эргэлт сайжирч, нүүрний булчин суларч унжихаас сэргийлж өгнө.

Эх сурвалж: brightside
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан