Бүжиг бол хөгшрөлтөөс сэргийлэх хамгийн шилдэг арга

Шинэ судалгаагаар бүжгийг биеийн идэвхт хөдөлгөөний хамгийн үнэт хэлбэр гэж үзэж байна. Бүжиг нь хөгшрөлтийн эсрэг хамгийн том нөлөө үзүүлдэг аж.
Германы нейродегенератив өвчний судлаачид болон Отто фон Герикегийн нэрэмжит Магдебургийн их сургуулийн эрдэмтэд өндөр настан 26 хүний биеийн байдалд судалгаа хийсэн байна. Эдгээр оролцогчийн тал хувь нь бүжгээр тогтмол хичээллэдэг бол хоёр дахь хэсэг нь уян хатны дасгал хийдэг байна.
Хоёр бүлгээс хоёулангаас нь ой ухаан саруул байхад оролцдог тархины гиппокамп илүү их байгааг олжээ. Гэхдээ бүжгээр хичээллэдгээс нь илүү их илэрсэн байна. Үүнээс гадна зүүн тархины хөгжил нь сайн байжээ.
Эрдэмтэд энэ судалгааны үр дүнгээр төгс фитнес хөтөлбөр бүтээнэ гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: mulhercontemporanea.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан