Хүүхэд хумсаа мэрэх нь айж сандарсны шинж үү

Сэтгэл судлаачид хумсаа мэрэх үйлдлийг “мэдрэлийн зуршил” гэж нэрлэдэг бөгөөд бага наснаасаа эхлэн хумсаа мэрсэн хүүхэд бүхэл амьдралынхаа туршид энэхүү зуршлаа хаяхгүй байх өндөр магадлалтай байдаг аж.
     Гэхдээ орчин үеийн эмч нарын үзэж буйгаар бол хумсаа мэрэх нь сэтгэцийн эмгэгтэй ямар ч холбоогүй асуудал гэнэ.
Ийм төрлийн зуршил эрүүл хүүхдэд ажиглагдах нь уйдах, ганцаардах гэх зэрэг түр зуурын шалтгаанаар үүсгэгдсэн байдаг бол эмгэг байдлаар илрэх нь сэтгэл түгших, анхаарал дутагдах буюу өөр бусад таагүй шалтгаануудыг илэрхийлдэг байна. 
Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Энэхүү асуудлын гол шалтгааныг тодорхойлоход, хэвийн үзэгдэл үү, эсвэл хэвийн бус уу гэдгийг ялгахад маш төвөгтэй байдаг гэдгийг эмч нар баталдаг. Хүүхэд удаан хугацааны туршид хумсаа мэрж, түүнийхээ үр дүнд хурууны өндгөө хүртэл гэмтээж эхэлбэл мэргэжлийн хүмүүст хандаж асуудлын шалтгааныг тодорхойлж, зохих арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн үздэг байна. 
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
www.solongonews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан