Хорт хавдраа ялан дийлсэн Б.Оюундарь “Ялалтын хонх”-оо цохилоо

Хорт хавдраа ялан дийлсэн Б.Оюундарь “Ялалтын хонх”-оо цохилоо

 

Б.Оюундарь 2023 оны гуравдугаар сард хими, туяа эмчилгээний хүндрэлийн улмаас яаралтай хагалгаанд орж, биеийн байдал нь маш хүнд байх үедээ тус эмнэлгийн "Хөнгөвчлөх" тасагт ирж байжээ. Түүнийг эмч н.Үүрцайх, С.Солонго нар хүлээн авч байжээ. Өнгөрсөн жилүүдэд сувилагч, эмнэлгийн баг хамт олны ур чадвар, сэтгэлийн дэмжлэгээр хүнд өвчнийг даван туулж, өнөөдөр эрүүл болж “Ялалтын хонх”-оо цохилоо.

Тэрээр өөрийн цахим хуудастаа “2023 оны гуравдугаар сард хими туяаны хүндрэл оноштойгоор яаралтайгаар хагалгаанд орсны дараа гэртээ гараад биеийн байдал муудан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх тасагт өнөө маргааш уу гэдгээ ч мэдэхгүй л очиж байсан үе саяхан. Тэр хүнд давааг даван гарахад минь тус эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх тасгийн чадварлаг эмч тухайн үед байсан н.Үүрцайх, С.Солонго сувилагч баг хамт олны ачаар өндийн босч ирсэн сайхан түүхтэй.

Өдгөө зөв удирдлага ажиллаж байгаа эмч сувилагч нарын ажилдаа хандаж буй харилцаа хандлага түргэн шуурхай чиг үүргээ алдаагүйгээр барахгүй, орчин нөхцөлөө ч сайжруулан олон өвчтний ая тав тухыг бүрдүүлж өгсөнд талархууштай. Мөн хавдрыг ялж дийлж яваа хүмүүс минь өөрийн хонхоо дугаргаасай гэсэн олны чин хүслээс бүтсэн “ЯЛАЛТЫН ХОНХ”-ыг бидний гэр бүлийн зүгээс дурсгал болгон тус эмнэлгийн хөнгөвчлөх тасагт баярласан талархсанаа илэрхийлэн хүлээлгэн өглөө.

Цаашид олон олон хавдрыг даван туулж яваа хүмүүст амьдралдаа итгэх итгэлийг буцаан олж авахад нь тусалж дэмжин түүнээсээ урам зориг авч байхыг хүсье. Та бүгдэд ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөе” гэжээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан