Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын тохиолдын 49.6 хувь нь хожуу оношлогддог


Эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг таниулах “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээг 2023 оны зургадугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна.
 Сүүлийн жилүүдэд монгол эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. 2021 оны байдлаар манай улсын 100.000 хүн тутамд умайн хүзүүний хорт хавдарын 19.1 тохиолдол, хөхний хорт хавдарын 16.8 тохиолдол ногдож буй нь дэлхийн дундажаас өндөр байгаа юм. Мөн умайн хүзүү болон хөхний хорт хавдарын тохиолдын 49.6 хувь нь III болон IV үедээ хожуу оногшлогдож, эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаант нас баралтын  гуравдугаарт умайн хүзүү, дөрөвдүгээрт хөхний хорт хавдар тус тус эрэмбэлэгдэж байгаа нь анхаарал хандуулах үзүүлэлт юм.
Тиймээс дэлхий даяар 501 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Хөхний Хавдрын Байгууллага анхлан санаачилсан тус арга хэмжээг Ягаан Алхалт Монгол -НҮТББ болон бусад байгууллага, хувь хүмүүстэй нэгдэн гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.  
Энэ жилийн “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээ “ХАМТДАА АЛХЪЯ” уриан дор зохион байгуулагдах бөгөөд ХСҮТ-ээс Сүхбаатарын талбай хүртэл ягаан өнгийг бэлгэ тэмдэг болгон алхалтын цуваа үүсгэх юм. Үргэлжлүүлэн Сүхбаатарын талбай дээр хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын дэглэмийг  зохицуулах, хувийн ур чадварыг сайжруулах үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бөгөөд хожуу оношлогдсоноос үүдэлтэй гарз хохиролыг анхааруулан сэрэмжүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдолыг таниулах болно. Түүнчлэн хавдрын шинэ эмчилгээний талаар мэдээлэл өгөх өдөрлөг, зохистой хоол хүнсний амталгаат худалдаа, “Эртэч Монгол” ТББ-ын залуустай хамтарсан дасгал хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаануудыг төлөвлөжээ. 
Тус арга хэмжээ манай улсад 2018, 2019 онуудад зохион байгуулагдаж нийт 1300 гаруй хүнийг хамарч 100 000 орчим хүнд нийгмийн сүлжээгээр мэлээлээ хүргэсэн. 
Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын тохиолдын 49.6 хувь нь хожуу оношлогддог
Умайн хүзүү болон хөхний хорт хавдрын тохиолдын 49.6 хувь нь хожуу оношлогддог
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан