Хятадад жилд 850 мянган хүн чихрийн шижингийн улмаас амиа алдаж байна

Ухань хотоос анхлан тархсан шинэ төрлийн коронавирусийн халдвар хагас жил дэлхий дахины анхаарлын төвд байгаа. Хятад улс Covid-19 вирусийн тархалтаа ерөнхийд нь дарсан ч сүүлийн жилүүдэд  эрс нэмэгдээд буй чихрийн шижин хэмээх чимээгүй тахалтай шийдвэртэй тэмцэх цаг болжээ.
Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын сангийн мэдээгээр, тус оронд 114 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн нь дэлхийн өвчлөлийн дөрөвний нэг. 2045 он гэхэд энэ тоо 183 сая болох магадлалтай.
Яагаад Хятадад чихрийн шижин нэмэгдсэн бэ?
Чихрийн шижин өвчин генетикийн хүчин зүйлээр удам дамжсан эсвэл амьдралын буруу хэвшил тухайлбал тослог, илчлэг ихтэй хоол унд, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй. 
Өвчлөл хоёр нийтлэг төрөлтэй: 1-р төрөл нь удам дамждаг ба организм инсулин ялгаруулахгүй болсон нөхцөлд  илэрнэ. 2-р төрөл нь нойр булчирхай  хангалттай инсулин ялгаруулахгүй эсвэл организмын эсүүд инсулин боловсруулахад оролцоо муудсан үеэр гарч ирдэг.
Шанхайн Hua Medicine эмийн компанийн захирал, доктор Ли Ченийн хэлж байгаагаар, өвчний 95 хувь нь 2-р төрөлд хамаардаг.
Чихрийн шижин Хятадад нэмэгдэж байгаа нь сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн өсөлттэй холбоотой аж. Чен Хятадад оношилгоо доогуур түвшинд байгаа гэв. 
Хятадад диабетийг хэрхэн эмчилдэг вэ?
Асуудлыг шийдэх анхны алхам нь мэдээлэл, ойлголтоор хүмүүсийг хангах явдал гэдгийг Чен хэлж буй. Өвчтөний тоо их байгаа нь Хятадад чихрийн шижингийн эсрэг асар том  зах зээлийг үүсгэсэн байна. Энэ өвчинтэй холбоотой эрүүлийг хамгаалахын нийт зардал 2018 онд 57,3 тэрбум юань (8,25 тэрбум орчим доллар) хүрчээ. Тэгвэл 2028 онд гурав дахин өсөх хандлагатай байна.
Өнөөдөртөө чихрийн шижин нь эмчилгээгүй, өндөр зардалтай өвчинд тооцогддог бөгөөд олон хүнд цусан дахь сахарын хэмжээнд байнгын хяналт шаардлагатай байна.
Шанхай хотын чихрийн шижингийн клиникийн захирал Цзя Вайпин ярихдаа, эмийн эмчилгээ нь организмын эсийн инсулины мэдрэмжийг нэмэгдүүлэх чиглэлд хийгдэж байгаа гэжээ.
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан