Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 170 гаруй эмийг худалдах боломжгүй болжээ

Эм хангамжийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг Эм хангамжийн холбооныхон мэдэгдсэн юм.
Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг, эмийн сангууд худалдах боломжгүй болжээ. Учир нь импортын эмийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь Монос компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна.
41f126_85677D54-74A4-43CE-950C-C79E65A27860_x974 Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 170 гаруй эмийг худалдах боломжгүй болжээ
ЖишээлбэлМонос компанийн үйлдвэрлэдэг 10 ширхэгтэй Амоксициллиныг 9,500 төгрөгөөр, харин Итали улсаас оруулж ирдэг 20 ширхэгтэй Амоксициллиныг 3,450 төгрөгөөр үнэлсэн байгаа юм.
Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй.
Мөн уг жагсаалтад хугацаа дууссан 50 гаруй эмийг оруулсан хэр нь импортлогчдын оруулж ирдэг хугацаа нь дуусах болоогүй эмүүдийг хассан байна.
Түүнчлэн даатгалаар эм худалдаалах эрх авсан эмийн сангууд 1-3 сая төгрөгийн квоттойгоор үйл ажиллагаа явуулдаг учраас сарын эхний хэдхэн өдөрт квотондоо хүрчихдэг. Иргэд, өндөр настнууд дугаарлаж эмээ авдаг. Гэтэл Монос компанийн эмийн санд хэдэн тэрбумаар нь квот өгч байна.
Ирэх Даваа гарагаас мөрдөгдөх гэж байгаа энэ жагсаалтын мэдээллийг бид энэ сарын 28-нд олж харлаа. Тиймээс эмийн сангуудын төлөөлөл мэдээлэл хийж, жагсаалтаа өөрчлөхийг шаардсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан