Сармис нь хоолны шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодын тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй.
Мөн сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, жин бууруулах, хүний бие махбодид В амин дэм хүлээн авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах, түргэн, архаг чанартай халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс усны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг.
Энэхүү ногоо нь исэлдүүлэх, бактер устгах чадалтай. Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг устгахдаа маш сайн. Сармис ходоод, гэдэсний үйл ажиллагааг сэргээж, амин дэмийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр, дал өвдөх зэргийг эмчлэх үйлдэлтэй. Мөн ядаргаа сайн тайлдаг юм байна. Хуучуул сармис хавдрын бактерийг дарангуйлдаг. Өдөр бүр сармис хэрэглэдэг хүн хавдраар огт өвддөггүй гэж ярьдаг. Үүний нэг нотолгоо нь хятад хүмүүсийн хоолны гол хэрэглээ нь сармис, сармисны гол хэрэглээ байдаг учраас хавдар, зүрх судасны өвчнөөр хэр барагтай өвддөггүй, нүд аньдаггүй гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг аж.
Орчин үед дэлхийн олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээтэй эм, бэлдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтрүүлсээр байна.
Сонирхуулахад, Эртний Түвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байсан гэх баримт байдаг байна.