АНУ-ын эрдэмтэд лед гэрлээс цацруулдаг долгион нь хүний уураг тархи болон нүдний торлог бүрхэвчний эсийг гэмтээдэг гэж үзэж байна. Мөн жимсний ялаанд хийсэн олон туршилтаар энэ долгион нь хөгшрөх үйл явцыг хурдасгадаг болохыг тогтоожээ. Учир нь цахилгаан соронзон цацраг агуулдаг энэ төрлийн гэрэл нь тодорхой хэмжээний эрчим хүч зарцуулдаг байна. Гэхдээ бага эрчим хүч зарчуулдаг улаан гэрлийг хүний нүдамархан мэдэрдэг гэнэ. Харин цэнхэр лед гэрэл их эрчим хүч зарцуулдаг учраас хүний нүдийг их амархан ядраадаг байна.
Орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжөөс дамжуулдаг хиймэл цэнхэр гэрлийн долгионы урт 380-500 нанометрийн хооронд байдаг учраас их гэмтэл учруулдаг аж. Ореган мужийн их сургуулийн эрдэмтэд үүнийг батлахын тулд бие махбодь хүнтэй төстэй жимснйи ялаан дээр цуврал туршилт хийсэн байна. Туршилтад ашигласан ялаануудыг гурван бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт багтсан ялаануудыг 12 цаг цэнхэр гэрэл болон харахуйд байлгасан байна. Харин хоёр дахь бүлгийг харанхуйд, дараагийнхийг нь зөвхөн цэнхэр туяатай лед гэрэлтэй орчинд байлгажээ. Үүний үр дүнд эхний хэсгийн ялаанууд богинохон ч гэсэн амьдарна гэж үзжээ. Мөн тархины мэдрэлийн болон нүдний торлог бүрхэвчийн эс гэмтсэн байсныг илрүүлжээ. Эрдэмтэд өөр нэг сонирхолтой зүйлийг анзаарсан нь ялаанууд цэнхэр гэрлээс зайлсхийхийг оролдож байсан аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд