Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэгчлэн байнгын Эрүүл мэндийн салбар байнгын шүүмжлэлд өртдөг. Үүний нэг нь хөнгөлөлттэй эм олголтын асуудал. Уг нь өнгөрсөн оны хавраас эхлээд бүх ЭМД-аар хөнгөлөлттэй олгодог эмийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэвч өрхийн эмнэлгүүдийн интернетийн хурд муу, компьютер гацахаас эхлээд асуудал үүсэж байв. Тэгвэл өнөөдөр өрхийн эмнэлгийн эмч өдөржин энэхүү цахим системтэй “зууралдаж” өнждөг болжээ.
Үүнтэй холбогдуулан өрхийн эмч нар дараах байдлаар байр сууриа илэрхийлж байна.
-Үнэхээр хүндрэлтэй байна. Программ гацсан асуудлаар холбогдох газрууд руу хандахаар албаар гацаагаад байгаа юм шиг тайлбар өгнө. Энэ программ ямар их ачаалал үүсгэж байгааг мэддэг, хариуцдаг газар байдаг юм уу?
-Энэ системээ сайжруулахгүй бол иргэдэд маш их хүндрэл учруулж байна.
-Цаасан жороор явсан нь иргэдэд хүндрэлгүй..
-Арай хүндрэлтэй байна. Бухимдалтай байна.
-Өрхийн эмчийн үндсэн ажлыг хийлгэхгүй хэцүү байна.
-Та битгий уурлаарай тоглоомоос ялгаа алга.
-Эмч хүнээ л үзэж баймаар байна. Зөвхөн эм бичүүлэх өрхийн эмнэлгүүдэд дараалал үүсээд байна.
-Энэ системээ сайжруулахгүй бол иргэдэд маш их хүндрэл учруулж байна.
-Цаасан жороор явсан нь иргэдэд хүндрэлгүй..
-Арай хүндрэлтэй байна. Бухимдалтай байна.
-Өрхийн эмчийн үндсэн ажлыг хийлгэхгүй хэцүү байна.
-Та битгий уурлаарай тоглоомоос ялгаа алга.
-Эмч хүнээ л үзэж баймаар байна. Зөвхөн эм бичүүлэх өрхийн эмнэлгүүдэд дараалал үүсээд байна.
Ийнхүү засаж сайжруулахаар шинэ систем суулгасан боловч бодит байдал ийм байна. Шинэ бүхэн сайн байдаггүй гэдгийг жишээ бол энэ. Иргэд хөнгөлөлттэй эм бичүүлэхээр цахим систем ажиллахыг хүлээж хорооны эмнэлэг дээр өнжих нь байдаг л зүйл болж хувирсан байна. Гэвч Эрүүл мэндийн яамнаас сүр дуулиантайгаар эхлүүлсэн ажлынхаа хэрэгжилтэд анхаарсангүй өнөөдрийг хүрчээ.
Зарим улсуудад тухайлбал урд хөршид тусгайлан иргэн бүрт тусгайлан карт нээдэг. Тухайн иргэн эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгө нь нэгдсэн журмаар иргэдийн картанд ордог. Энэ мөнгөөрөө Эрүүл мэндийн үйлчилгээгээ авдаг. Гэтэл манай улсад даатгалаа төлсөн ч үнэ төлбөргүйгээр эмчилгээ үйлчилгээ авах гэж байгаа юм хороо, дүүргийн эмнэлгийн эмч нарыг царайчилдаг. Гэтэл үүн дээр нэмэгдээд хөнгөлөлттэй олгодог эмийн асуудал гарч ирлээ. Иймээс Эрүүл мэндийн яамныхан энэхүү ажилладаггүй, иргэдийн чирэгдүүлж, эмч нарыг бухимдуулсан цахим системээ засаж сайжруулах шаардлагатай байгааг анхааралдаа авах хэрэгтэй байгааг сануулах нь илүүц биз.