Тарвасны ашиг тус ба сөрөг нөлөө


Ура! Тарвасны улирал үргэлжилсээр. Харин идэх тарвасаа хэрхэн зөв сонгож авах вэ? Мөн энэ жимсний сайн болоод муу талуудыг хамтдаа мэдэж авцгаая.
Ашиг тус
  • Тарвасны 92 хувь нь ус байдаг. Ус уух дургүй хүмүүс тарвас идсэнээр бие организмдоо шаардлагатай усыг нөхөж болно.
  • Илчлэг бага. 100 гр тарвас 30 ккал илчлэгтэй. Сахар маш бага.
  • Тарвас хорт хавдраас аварна. Энэ жимсэнд байх ликопин гэх бодис нь хорт хавдрыг устгах, уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулах шидтэй.
  • Зүрхэнд маш тустай. Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ.
  • Дасгал хийснийхээ дараа ид.
Тарвасны хортой нөлөө
  • Харшилтай бол тарвас их идээд хэрэггүй.
  • Тарвас идсэний дараа ариун цэврийн өрөө рүү их гүйх нь тодорхой. Иймээс байнга ариун цэврийн өрөө рүү гүйх боломжгүй үедээ тарвасыг хэтрүүлээд хэрэггүй.
  • Кали ихтэй учир биед калийн хэмжээ их үед тарвас хэтрүүлж идэх хэрэггүй. Эдгээрээс өөр ямар ч сөрөг тал энэ жимсэнд байхгүй.
Хэрхэн зөв сонгох вэ?
 
  • Мэдээж тогших. Боловсорч гүйцсэн жимсгэний чимээ чанга байх ёстой.
  • Тарвасаа бага зэрэг шах. Амархан шахагдаж байвал боловсорч гүйцсэн гэсэн үг.
  • 5-7 кг жинтэй тарвасыг авч болно, илүү биш.
  • Болсон тарвас гахайн тооройных мэт шаргал сүүлтэй байдаг. Уг сүүл нь хуурай байх ёстой. Ногоон бөгөөд хуурай биш байвал гүйцэд болоогүй тарвас байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан