Хорт хавдар дахихаас сэргийлэх арга замын талаар судалж байна

 

Хорт хавдар дахих шалтгаан, түүнийг эмчлэх арга зүйн талаар 10 дахь жилдээ судалж буй эрдэмтдийн сүүлийн үеийн зарим дүгнэлт эмч, судлаачдын сонирхлыг татав. Тодруулбал, Пенсильванийн их сургуулийн Перелманы анагаах ухааны сургуулийн эрдэмтэн багш Анжела Де Мишель нарын судлаач хүмүүс хорт хавдраа ялан дийлсэн ч олон жилийн дараа үүгээр дахин өвчилж буй шалтгааныг хэд хэдэн байдлаар тайлбарлажээ. Хорт хавдраа амжилттай эмчлүүлэгсдийн 30 орчим хувь нь дахин хавдар үүсгэж болзошгүй идэвхгүй эс агуулдаг гэнэ. Түүнчлэн ийм төрлийн эсүүд хэрхэн задардаг нь тодорхойгүй боловч хэдхэн минутын дотор цусны урсгалаас гарч, ясны чөмөг, тунгалгийн булчирхай зэ­­рэг биеийн тодорхой хэсэгт төвлөрдөг аж. Швейцарын Женевийн их сургуулийн анагаах ухааны онкологич Петрос Цантулис “Хүний бие дэх “унтаа” эсүүд тодорхой нөхцөл бүрдсэн үед идэвх­­тэй хуваагдаж эхэлснээр хавдар болдог гэж ойлгож болно” гэсэн байна.

1930-аад оны үед Австралийн эмгэг судлаач Руперт Уиллис хоёрдогч хавдрын эсийн өсөлтийн талаар онол дэвшүүлсэн ч хүчтэй эсэргүүцэлтэй тулсан аж. Учир нь тухайн үед хорт хавдар дахих боломжгүй гэж үздэг байв. Үүнээс хойш хорт хавдрын эмчилгээ­­­­ний эмүүд ямар нэгэн зүйл дутуу хийж байж болзошгүйг мэр сэр хэлэлцсэн ч үүнд хэн ч итгэ­­­­хийг хү­сээ­­гүй юм. Дахисан хорт хавдар өмнөхтэй нь огт холбоогүй, шинэ төрлийнх байх ёстой гэх хатуу итгэл үнэмшил шинжлэх ухаанд байсан талаар тус судалгаанд дурджээ. Өнөөгийн байдлаар эл судалгааны эрдэмтэд лаборато­­рийн дэвшилтэт техникүүдийн тусламжтай­­­гаар идэвхгүй хавдрын эсийг нарийн тодорхойлох ажилдаа шамдаж буй хэмээлээ.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан