Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 44 хувиар өсжээ

Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 44 хувиар өсжээ

 

Цусаа бэлэглэх үндэсний өдөр” энэ сарын 3-нд тохиож, Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийнхөн донорын эгнээг өргөт­гөх нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Нэг донорын хан­дивласан цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Тэр ч утгаараа цусаа хандив­лах нь хамгийн хүнлэг, энэрэнгүй буянт үйлс билээ.

ЦССҮТ нь 1963 оноос хойш суурин гурван төвөөрөө болон явуулын хэлбэрээр цус цуглуулж иржээ. Тэд өдгөө доноруудын хандивласан цусаар улаан эс, сийвэн, ялтаст эсийн гэсэн гурван ангиллын 36 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 100 гаруй эмнэлэгт нийлүүлж байгаа аж. Мөн орон нутгийн 27 салбар төвд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна.

Улсын хэмжээнд 180 мянга гаруй донор бүртгэлтэй гэнэ. Тэдний 46 мянга нь цусаа тогтмол хандивладаг. ЦССҮТ-д өдөрт дунджаар 150200 донор цусаа өгдөг бөгөөд бүртгэлтэй доноруудын 47.5 хувийг 25-44 насныхан эзэлдэг. Нийт донорын 54 хувь нь эрчүүд, мөн 40 хувь нь I, үлдсэн нь бусад бүлгийн цустайг албаныхан хэллээ. Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалж нөөцийн хугацаа нь харилцан адилгүй. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 36-42 хоног хадгалдаг тул тайван үеийн 14 хоногийн нөөц бүрдүүлдэг байна. Тэгвэл сийвэнгийн төрлийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалдаг бол ялтаст эсийнхийг тав хоногийн дотор ашиглах заалттай. Цус цуглуулах хэмжээ 2014 онд 24 мянган нэгж (нэг нэгж нь 250-400 гр) байсан бол 2024 онд 45 мянга болж өсжээ. Гэсэн ч цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ 44 хувиар өссөн тул донорын эгнээг улам өргөтгөх шаардлагатай аж.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан