Ус бага уудаг хүмүүс өвчинд өртөмтгий байдаг


30 гаруй жил үргэлжилж 11 мянган хүн хамруулсан  судалгааны үр дүнд судлаачид ус бага уудаг хүмүүсийн архаг өвчин тусах магадлал өндрөөс гадна илүү хурдан хөгширдгийг тогтоожээ. “eBioMedicine” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанд цусан дахь натрийн хэмжээ, өвчин, хөгшрөлийн хамаарлыг авч үзсэн байна. Ус бага уудгаас цусан дахь натрийн хэмжээ нь ихэссэн хүмүүсийн зүрх судасны өвчин тусах магадлал ихэсдэг нь мөн уг судалгаагаар тогтоогджээ.  Цусан дахь натрийн хэмжээ нь хэвийн хэмжээнээс давсан буюу 145 ммоль/л-ээс давсан хүмүүсийн харвалт, зүрхний шигдээс болох, уушги өвчлөх, дархлааны тогтолцоо доголдох, тэнэгрэх (dementia) магадлал 64 хувиар өссөн нь ажиглагджээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан