ЛИМОН,УЛААН ЛООЛЬ НЬ ЦУС ТӨЛЖҮҮЛДЭГ

Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг. Эдгээрээс төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд илүү ихээр тохиолдоно. Иймээс төмөр агуулагдсан хүнс тэжээл, жимс ногоог тогтмол идэх нь зүйтэй.Улаан лооль, жүрж, нохой хошуу -нд витамин С хамгийн их байдаг. Иймээс эрдэмтдийн судалгаагаар төмөр дутагдаж, цус багадсан хүмүүс хүнсэндээ өдөрт 50 мг витамин С- г уух буюу эсвэл 50 мг агуулсан бүтээгдэхүүн идвэл төмөр шингээх хэмжээ нь 2-3 дахин дээшилдэг. Өндөгний шар, үнээний сүүн доторх төмөр нь шингээгдэх хэмжээ нь маш бага байдаг тул дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ витамин С уувал төмөр авах хэмжээ нэмэгддэг. Цус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд эдгэрээс хамгийн түгээмэл тохиолддог нь төмөр дутлаас хамааралтай цус багадалт байдаг. Биед төмөр бага болоход улаан бөөмний тоо цөөрнө. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цусны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядардаг болсон бол төмөр дутлын цус багадалт үүссэн байх магадлалтай.
Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур хэлдэг.< Төмөр дутлын цус багадалт яагаад үүсдэг вэ? 1.Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/ 2.Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед 3.Төмрийн шимэгдэлт муудсан /байнга гүйлгэх, ходоодны хагалгаа, буруу хооллолт, зарим эм бэлдмэл хэрэглэх үед г.м./ 4.Цус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний шарх, аспирин зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м./ Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй.
Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн. Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтаас хамгаална.. Аспирин мэт зарим эм удаан уухад ходоодны цус алдалт үүсгэж болзошгүй тул тэдгээрийг хоолны дараа буюу сүүтэй хамт уухыг зөвлөдөг. Олон хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддагч хүний махбодод ялихгүй хэсэг нь л үлдэж чаддаг. Бүтэн будаа, үр тариа, ногоонд байгаа төмөр махны төмрийг бодвол муу шимэгдэнэ. Харин тэдгээрийг хамт идвэл төмрийн шимэгдэлт сайжирдаг байна. Түүнчлэн С амин дэм төмрийн шимэгдэлтэд тустай байдаг тул төмөр ихтэй хүнсийг апельсин, лимон зэрэг бэрсүүт жимс, помидор, хальстай төмстэй хамт идвэл сайн гэж зөвлөдөг. Гэхдээ ингэж хооллоод араас нь цай,кофе ууж болохгүй. Сүү мөн төмрийн шимэгдэлтэд саад болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Цайгаа, ялангуяа сүүтэй цайг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө эсвэл махтай хоолноос 2 цагийн дараа уух нь зөв юм байна
Төмрийн шимэгдэлтэд зэс шийдвэрлэх үүрэгтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байсан бөгөөд сүү цагаан идээнд зэс байхгүй, зэс агуулсан хүнс бараг иддэггүй учир гал тогоондоо зэс сав суулга хэрэглэснээр цусаа төлжүүлэх чухал асуудлыг хүндрэлгүйгээр шийдэж чаддаг байжээ.Үхрийн гүзээ буюу сархинагийг зөв боловсруулан жигнээд, хонины сүүл,тараг, ногоон сонгино, халгай, жан, карри, ногоон сонгиноор амталж, шар будаа, помидороор хачирлан үдэд идвэл төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх, түүнээс салахад туслах хооллолтын нэг хувилбар болно.
Ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд тустай.< Цус багадалт, мэдрэл, зүрх судас, ходоод гэдэс, элэг, цөс, нойр булчирхай, бөөр, арьс, үе мөчний өвчтэй, дархлаа муудсан хүнд маш их ач холбогдолтой эмчилгээ–сувиллын хүнс бол элэг юм. Элэг 17-18% уураг,2-4% тостой /хонины махны уураг 16%/ Элэгний уураг нь үл орлох бүх амин хүчлүүдийг агуулна. Элгэн дэх тосны ханаагүй дээд хүчлүүдийн төрөл, харьцаа нэн зохистой. Элэг, ялангуяа үхэр, адуу, сагамхай загасны элэг В бүлгийн амин дэмээр маш баялаг. Мөн элгэнд С,А,Д,Е аминдэмүүд байх бөгөөд фермент, хандлаг бодис, фосфор, төмөр, хүхэр, цайр, марганц, зэс, хром, селен, йод, фтор зэрэг эрдсүүдийг харьцангуй ихээр агуулдаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан