Биднийг бухимдуулах зүйл их байгаа өнөө үед амархан уурлаж бухимдахгүй байх нь эрүүл мэндэд ашигтай. Бухимдал төрсөн үед энэ мэдрэмжээ хэрхэн зөв жолоодох талаар энэхүү зөвлөгөөг бэлтгэлээ.
Тоол...
Аливаа зүйлд, хүмүүсийн бүдүүлэг авирт бухимдахгүй байхын тулд төлөв даруу байх аргад суралцах хэрэгтэй. Үүний тулд тоо тоолох, ном унших, амьсгалын дасгал хийх зэргийг өөртөө зуршил болго.
Дүгнэлт хий
Өөртөө болон бусдад амлалт өгч байхдаа, өөрийгөө батлах гэж хичээж байхдаа дахин дүгнэлт хий. Би ийм хүн...Тийм хүн... гэж батлан ярих нь маш хортой аж. Ингэж ярьдаг хүмүүс өөрийгөө батлах, зөвтгөх гэж бусадтай үргэлж маргаж явдаг байна. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар “ёстой” гэж ярьдаг хүмүүс сэтгэлийн зовиуртай байдаг гэнэ.
Хүлээлт бүү үүсгэ
Бусдаас их зүйл хүлээдэг, шаарддаг хүмүүс өөрийгөө хамгийн ихээр зовоодог. Тэд бусдыг зэвүүцэх ямар нэгэн шалтаг бодож олдог байна. Ухаалаг байж чадвал бухимдлын шалтгаан нь та өөрөө байгааг ойлгох болно.
Хошигно
Уур бухимдлаас зайлсхийх бас нэгэн арга бол нөхцөл байдлыг эерэгээр хүлээж авч, хошин өнгө аясаар уурын мэдрэмжээ илэрхийлэх юм. Хошин шогийн мэдрэмжтэй хүн бусдын дайралтыг давж гарч, бусдыг ч тайвшруулж чаддаг. Мөн ийм хүмүүс ухаалаг байдаг.