Өөрийгөө алдахгүй байх 3 алхам

Өөрийгөө алдахгүй байх 3 алхам

 

Бид нийгмийн харилцаа, хүрээлэл дунд өөрийгөө тодорхой хэмжээгээр алдаж байдаг. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлж, өөртөө үнэнч байх вэ?


Өөртөө худлаа хэлж болохгүй

Хүн өөрийгөө үнэмшүүлэхдээ хэтэрхий сайн учир өөртөө худлаа хэлж байгаагаа ялгахгүй өнгөрөх нь бий. Үнэн байх нь бүх л харилцааны гол түлхүүр. Өөртэйгөө харилцах харилцаанд үнэн байдал маш их хэрэгтэй. Та өөрөө өөртөө худлаа хэлээд байгаагаа мэдэж буй бол өөрийгөө хангалттай хайрлаж чадахгүй шүү дээ.

Өөрийгөө уучилж сур

Өөртөө харуусал бүү тээ. Ямар ч алдаа хийсэн байлаа өөрийгөө уучилж, тухайн цаг үед, тэр үеийнхээ мэдлэг, мэдрэмжээр хийсэн зүйлээ эргэн засах боломжгүйг ойлго. Өнөөдөртөө илүү дээр байхад л суралц.

Мэдрэмжээ ил гарга

Танд тухайн мөчид төрч байгаа мэдрэмжээ эерэг байсан ч, сөрөг байсан ч ил гарга. Мэдрэмжээ нуун дарах нь хамгийн аюултай зүйл.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан