Д.Отгонжаргал, Б.Хулан нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана



Оросын чих хамар хоолойн эмч, мэс засалч Екатерина Богданова хүн бүрийн өвчнөөс сэргийлэхийн тулд хийдэг зуршлыг үгүйсгэжээ. Тодруулбал, хоолойгоо халдваргүйжүүлэгч уусмалаар тогтмол зайлах нь өвчнөөс хамгаалдаггүй гэнэ. «Хоолойн салст бол хэдэн тэрбум бактериас бүрдэх өвөрмөц эко систем. Бактериуд нь заримдаа гол хамгаалах механизм нь ч болж байдаг» гээд, олон бактери нийлж био хальс үүсгэдэг хэмээжээ. Хэрэв хүн өдөр бүр халдваргүйжүүлэх уусмалаар хоолойгоо зайлаад байвал тэрхүү био хальс нь угаагдаж, хоолойн салст хуурай, амьдрах чадваргүй болдог аж. Үүний улмаас хүн элдэв өвчинд өртөмтгий болдог гэж тэрбээр анхааруулжээ.
Эх сурвалж: lenta.ru
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан