Тарвасны ашиг тус


Тарвас их идсэний дараа гэдэс цэвэрлэгдэж, арьсны өнгө зүс хүртэл сэргэж ирдэг. Учир нь тарвасанд хүний биед хэрэгтэй маш олон элементүүд агуулагдаж байдаг.
Тарвасны ашиг тус:
  • Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дардаг.
  • Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.
  • Тарвас мөн бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Тарвасанд эслэг, В1, В2 болон С, РР витамин, пектин, каротин, фолийн хүчил, түүнчлэн никель, төмөр, марганец, кали, магни зэрэг агуулагддаг учир эрч хүчтэй болгодог.
  • Тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг.
  • Бөөр ходоодыг цэвэрлэж үрэвслээс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой.
  • Бөөрний чулуу, шээсний хүчлийн нөлөөгөөр үүсэх талстуудаас сэргийлэх үйлчилгээтэй.
  • Өдөрт 2—2,5 кг шийгуа идэж болно гэж хоол зүйчид үздэг. Ингэж идэхэд шээс хөөх үйлчилгээтэй учраас бөөр, зүрх судасны өвчний үед хавангаас ангижрахад тустай.
  • Их тарган хүмүүст тураах зорилгоор хэрэглэж болно.
  • Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан