
АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам энэхүү бэлдмэлийг эмчилгээний ямар нэг үр дүнгүй тул тус улсад бүртгэж хэрэглэхийг зөвшөөрөөгүй. Харин Канад, Европийн улс орнуудад зөвхөн жороор олгодог.
Бэлдмэлийн элбэг тохиолддог дашрамын нөлөөнд ходоод гэдэс хямрах, арьсаар тууралт гарах, толгой өвдөх, ядрах, элэгний үйл ажиллагаа хямрах, үеэр өвдөх зэрэг орно. Харин ховор тохиолдох дашрамын нөлөөнд суулгах/өтгөн хатах, нойргүйдэх, их шээс зэрэг орно.
Горприносиныг бөөрний эмгэгтэй, тулай өвчинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд хөхүүл, жирэмсэн эхчүүд, хүүхдэд хэрэглэхгүй байвал зохино.
Гроприносин нь хүүхдэд ханиад томуу зэрэг амьсгалын замын халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэдэг эм огтоос биш ээ.
Хүүхдийн эмч Т.Навчаа (Ph.D)