Ж.ЧИНБҮРЭН: Эрхтэн шилжүүлжэн суулгаж буй хүмүүс нэг ч төгрөг зарцуулахгүй байна


УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжилж байгаа бөгөөд Донорын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-гишүүн Ж.Чинбүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Ард иргэдээ бид ядууруулахгүй гэдгээ хуулиар баталгаажуулж өгсөн. Та эд эс, эрхтэн шилжүүлж буй хүмүүсээс асуугаарай. Тэд нэг ч төгрөг зарцуулахгүй байгаа юм. Эс, эд, эрхтэний наймаанаас яаж хамгаалах вэ гэж асуулаа. Энэ хуулийн үндсэн үзэл санаа нь хэн нэгэн мөнгөгүйгээс болоод хэн нэгэнд эд, эс, эрхтэнээ зардаггүй байхаас хамгаалж гаргаж буй хууль. Бид Монголдоо эмчилдэг байхын төлөө энэ хуулинд өөрчлөлт оруулж байгаа юм" гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан