Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд коронавирусний вакцин хийхдээ бүх ард иргэдээ вакцины бүртгэлтэй болгоход онцгой анхаарч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.
Монгол улсын эмийн бүртгэлд “Файзер”,"Астра Зенека”, “Модерн” үйлдвэрийн вакциныг бүртгэжавснаар иргэдээ вакцинжуулах, дархлаажуулах ажил нэг шатаар урагшилж, вакцин орж ирэх бүх бэлэн байдлыгхангасан байна.
Вакциныг энэ оны эхнийулиралд багтаан оруулж ирэхэдэмч эмнэлгийн ажилчдаас эхлээд, халдварт өртөх эрсдэлбүхий бүлэг,архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүсийгхамруулах төлөвлөгөөг ч баталжээ.
Эрүүл мэндийн сайд цааш нь хэлэхдээ, “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар,хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.