Ц.Өлзийтогтох: Төгс төгөлдөр вакциныг энэ ертөнцөд одоо ч гаргаагүй байна

Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын тархалтыг таслан зогсоох, багасгах, энэхүү өвчнөөс сэргийлэх гол арга нь тун энгийн гэж хэлж болно. Харин нэгэнт халдвар авсан иргэдийг эмчлэх арга нь вакцин биш болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид нэгэнт хүлээн зөвшөөрсөн аксиом буюу маргах шаардлагагүй үнэн юм. Энэ талаар Монголын мэргэжилтнүүд ч өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тэдний нэг “Биокомбинат” ТӨҮГ-ын Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга асан, судлаач, докторант Ц.ӨЛЗИЙТОГТОХТОЙ ярилцлаа. 
-Манай улсад аливаа халдварт өвчин эмгэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, тариа тарилга, вакцин үйлдвэрлэдэг ганц газар нь “Биокомбинат” улсын үйлдвэр байх. Энэ үйлдвэрийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу? 
-Одоогоос 100 гаруй жилийн өмнө Монголын төдийгүй дэлхийн үхэр сүргийн дунд тархаж, бараг халдвар авсан бүх үхэр үхэж байсан бөгөөд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагыг үүсгэхэд хүргэсэн морбилвирусээр үүсгэгддэг үхрийн мялзан (rinderpest) гэх гоц халдварт, аюулт өвчнөөс сэргийлэх хэт дархлаат ийлдэс үйлдвэрлэх зорилгоор ОХУ-ын иргэн, малын эмч, судлаач А.А.Дудукалов үүсгэж байгуулаад эдүгээ хүртэл оршин тогтносоор ирсэн орчин үеийн Монголын амьтны эрүүл мэндийн салбарын үндэс суурь нь болсон вакцин, биобэлдмэлийн буюу биотехнологийн үйлдвэр нь “Биокомбинат” юм. Миний бие сайнаар төсөөлбөл, дэлхийн жишигт дөхсөн нарийн нийлмэл технологитой үйлдвэртэй их хувь заяагаар холбогдох боломж олдож, муугаар бодвол, эх болсон зургаан зүйлийн хамгийн доод ангилалд хамаарах халуун, хүйтэн тамын амьтад буюу нян, вирус гэх мэт бичил биетнүүдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг нь хариуцаж, хооллож, ундаалж, жаргааж, зовоож, өсгөж, үржүүлж, тоо толгойг нь тогтоон хязгаарлаж, хорлолт шинж буюу хоруу чанарыг нь хүчжүүлж, сулруулж, номхруулж, эмгэгтэй эмгэггүйгээр нь ялган салгаж, шилэн сонголт хийж, бүл сүргүүдийг нь ангилж хооронд нь холилдуулж нийлүүлэхгүйгээр тусгаарлаж, хадгалан хамгаалж, тэднийхээ аяг араншин, бие махбодынх нь байдлыг байнгын анхааралдаа байлгаж, тэдэнтэй нэгэн байшинд тодорхой хугацаанд нүүр тулан, хамтдаа байн ажиллаж, амьдрахдаа биологийн зэвсэг вакцин хэмээх “цөмийн бөмбөг”-ийг гардан бүтээх аймшигт ажилтай учирчээ. Улмаар холбогдох шинжлэх ухааных нь тухайн үеийн онол, практикийг нь сурч ойлгож, оролцож гүйцэтгэж бүтээхүйн ноу-хау технологийг нь эзэмшээд вакцин үйлдвэрлэлийн орчин үеийн болон шинэ тутам хөгжиж буй технологийн жишигт нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэж, удирдан чиглүүлж явлаа. Оюутан үеэсээ мэргэжилтэн нь болсон Монголдоо монопол энэхүү вакцины үйлдвэрийг мэргэжлийн буюу үйлдвэрлэлийн, технологийн удирдлагаар ханган ажиллах хувь тохиосон юм.
 
-Манай улсын вакцин үйлдвэрлэлийн технологи одоогоор ямар түвшинд байгаа вэ? 
-Вакцин үйлдвэрлэлийн технологийн хөгжлийн тухайд 1973 онд Бүгд Найрамдах Унгар улсын техник-эдийн засгийн туслалцаатайгаар шинэчлэн байгуулагдсан үйлдвэр нь тухайн үедээ дэлхий дахинд ашиглагдаж байсан вакцин үйлдвэрлэх голлох тэргүүлэх технологийн олонхыг нь Унгар, Монголын судлаачид Орос, Чех зэрэг зарим орны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны үр дүнд үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлж чадсан бөгөөд тэр инерцээрээ 1990-ээд он хүртэл амжилттай ажилласан байдаг. Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосны дараахнаас вакцин, биобүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн хөгжил нь зогсонги хандлагатай болсон. Шалтгаан нь, нэг нийгмийн байгууллаас нөгөөд шилжсэн цагийн ороо бусгаа байдал, санхүүгийн хязгаарлагдмал нөөц, хүмүүсийн ажил мэргэжилдээ хандах байдлын назгайрал, ардчилал гэгчийг буруугаар ойлгосон анархизмын дэлгэрэлт, менежментийн багийн ёс зүй, чадавхын сулрал, гадаад хамтын ажиллагааны тасалдал, оюуны хөдөлмөрийн үнэгүйдэл зэрэг олон хүчин зүйл байлаа. Вакцин үйлдвэрлэлийн технологи мэддэг, удирдан чиглүүлдэг цөөхөн ахмад мэргэжилтэн нар маань хожим дурсахдаа, 1990-2000-аад оны хооронд гол баримталсан бодлого нь хөгжүүлдэггүй юм аа гэхэд хүрсэн түвшингээс нь дордуулахгүй байхыг л хичээсэн гэлцдэг. Ер нь бүх нарийн нийлмэл бүтэцтэй бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг бий болгохын төлөө л шинжлэх ухаануудын нарийвчилсан мэргэжлийн салбарын мэдлэг бүтээлт бий болж, тухайн чиглэлээр академи, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь мэргэжилтэн, ажилтан бэлтгэдэг байх гэж боддог.
 
-Өнөөдөр дэлхий нийт “COVID-19” вирусийн цар тахлын эсрэг вакцин бүтээхийн төлөө ажиллаж түрүүчээсээ зарим улс орон иргэдээ вакцинжуулаад эхэллээ. Манай төр, засаг, эрүүл мэндийн салбарынхан ийм вакцин байвал худалдан авч иргэдээ дархлаажуулах талаар ярьж, төсөв мөнгө ч төсөвлөж байх шиг. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд ямар санал бодолтой байна вэ? 
-Яг одоогоор манай улсын нийгэмд маргаан мэтгэлцээн нь дэлхий нийтийг хамарсан пандеми болох коронавирус 2 (SARSCoV-2) хэмээх вирусээр үүсгэгдсэн өвчний цар тахлаас сэргийлэх вакцин, вакцинжуулалттай холбоотой асуудлын эргэн тойронд өрнөж байна. “COVID-19” вируст халдварт өвчнөөс сэргийлэх вакцин манай гариг дээр эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр чанарын хяналтын баталгаа, нотолгоотойгоор үйлдвэрлэгдэж бэлэн болсон эсэх нь тодорхойгүй буюу вакциныг шинээр бүтээхэд хэр хугацаа зарцуулдаг, ямар шаардлагуудыг хангасны үндсэн дээр “вакцин” гэдэг алдар нэрийг зүүх болзлыг биелүүлдэг, ямар халдварын үед вакцин бий болгож болдог, вакцин хэрэглэх шаардлага байна уу, үгүй юу гэдэг талаар мэдэж гадарлах мэргэжлийн хүмүүсийн ойлголтоор найдвартай вакцин боловсрох хугацаа яагаа ч үгүй байна. Тодруулбал, үүсгэгч вирусийг илрүүлж дангаар нь ялгаж авснаас хойш дөнгөж арван сар буюу нэг жилийн ч хугацаа өнгөрөөгүй. Монголын нэр дээр гадаадаас нэлээд хүүтэйгээр зээлдсэн 50 гаруй сая доллараар буюу Монголдоо вакцины үйлдвэр хэдийг байгуулчих үлэмж их хөрөнгөөр хүн амынх нь 60 хувийг вакцинжуулах вакцин худалдаж ирэхээр төлөвлөснөө гэнэтхэн нийгэм даяар зарлалаа. Гэтэл вакцин гэдэг “цөмийн бөмбөг”- ийн ард ямархуу аюул хор, хууран мэхлэлт нуугддаг талаар тэдэнд “А” ч байхгүй нь ойлгомжтой. Дэлхийн аль ч улсад чанар нь баталгаажсан вакцин байх ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй байхад улсын буюу татвар төлөгч ард түмний, ирээдүй хойч үеийнхний олон зуун тэрбум төгрөгөөр вакцины наймаа хийхээр болсноо зарлаж эсвэл үнэгүй шахам вакцин олоод ирэх боломжтойгоо илэрхийлээд байгаа нь мэргэжлийн нүдээр харахад маш ноцтой бөгөөд ихээхэн эргэлзээтэй асуудал юм.
 
 
Монгол Улс дахь вакцин, вакцинжуулалтын асуудлаар мэргэжлийн үүднээс хязгаарлагдмал хүрээнд хэдэнтээ дуу хоолойгоо гаргасаар ирсэн туршлагадаа тулгуурлан нийгэмд ямар нэгэн хэмжээгээр зөв ойлголт өгөх нь чухал гэж бодож байна. Тодорхой хүрээнд дуугарч ирсний учир нь, вакцины технологийн эргэн тойронд патент, байгууллагын нууц, үндэсний эрх ашгийн зарим асуудал ямар нэг хэмжээгээр байх ёстой гэж итгэж найддагтай минь холбоотой. Анх 2004 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгууллагынхаа удирдлага, мэргэжилтнүүдийн хүрээнд вакцин, биобэлдмэл үйлдвэрлэлийн “Технологийн хөгжлийн бодлого”оо танилцуулж, 2011 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Төрийн өмчийн хорооноос зарласан сонгон шалгаруулалтад оролцохдоо хүлээлгэж өгсөн. 2008 онд ХААИСийн 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Монголын мал эмнэлэгт инновацыг нэвтрүүлэх нь” онол үйлдвэрлэлийн бага хуралд оролцож “Вакцин үйлдвэрлэх технологи дамжуулсан туршлага, ирээдүйн хандлага”-ыг товч танилцуулж, брошюрт нь хэвлүүлж байлаа. 2009 онд “Дахин шинэчлэлийн эхэнд” ОҮБХ зохион байгуулж, “Дархлаа ба вакцин судлалын үндсэн ойлголтууд” номоо гаргасан. 2017 оны дөрөвдүгээр сард сарын “Биоүйлдвэрлэл–өөрчлөлт–дэвшил” ОҮБХыг зохион байгуулж, ММЭ сэтгүүлийн 2017 оны 3/128 дугаарт вакцин үйлдвэрлэлийн технологид хийсэн 200 орчим голлох өөрчлөлт, дэвшилт, тэдгээрийн үндэслэлийн талаар өгүүлэл хэвлүүлсэн.
 
-Манай улсад коронавирусийн эсрэг вакцины судалгаа хийх, үйлдвэрлэх боломж, бололцоо бий юү? 
-Эс судлал, бичил биетэн судлал, вирус судлал, нян судлал, эгэл биетэн судлал, дархлаа судлал, биофизик, биохими, генетик судлал, молекул биологи гэх мэт шинжлэх ухааны сургалт, судалгаа, үйлдвэрлэл, туршилтад биологи, амьтан судлал, хүн эмнэлэг, мал эмнэлэг зэрэг мэргэжлийн салбаруудын хооронд бараг зааг ялгаа байдаггүй. Өндөр хөгжилтэй олон улс оронд ч тийм жишигтэй бөгөөд эдгээр салбарынхан нь нягт хамтын ажиллагаатай байдаг. Ялангуяа зооноз буюу хүн, амьтдыг ч аль алиныг нь өвчлүүлдэг халдварт өвчнүүдийн эпидемиологи, оношилгоо, вакцинтай холбоотой судалгаануудыг тэдгээр мэргэжлийн салбарын судлаач, мэргэжилтнүүд хамтраад гүйцэтгэх нь илүү өндөр бүтээмжтэй байх нь мэдээж. Харамсалтай нь, Монголд шинжлэх ухааны салбар, байгууллага бүрийг цөөн хэдэн судлаач, мэргэжилтэн нь өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө маш хаалттай, зохиомол хана хэрэм үүсгэж, холбоотой мэргэжлийн салбарынхантайгаа хамтарч ажилладаггүй учраас шинжлэх ухааны хөгжилд үнэхээр их хорлол учруулж, хөгжил дэвшлийг чөдөрлөж байгаа нь анзаарагддаг.
Ганц дэлхийнхээ гадаргууг хуваан эзэмшиж байгаа 200-аад улс орон дотор аль нь ямар үзүүлэлтээрээ том буюу хүчирхэг байна вэ гэхээр цөмийн зэвсэг, мөнгө хөрөнгө гэх ганц хоёрхон хариулт л байгаа шүү дээ. Гол үзүүлэлт нь мэдээж цөмийн зэвсэг. Гэхдээ хүчирхэгжүүлэх үзүүлэлтүүдийн цаана тухайн улс орны удирдлагуудын алсын хараатай бодлого, яаж ийгээд хуримтлуулсан үлэмж хэмжээтэй хөрөнгө мөнгө, олон чиглэлийн шинжлэх ухааны судалгааны арвин их нөөц, сан байгааг үгүйсгэж болохгүй. Цөмийн зэвсэгтэй зарим нэг нь хэдийд ч дургүй хүргэсэн, дуулгавартай байгаагүй, хамгаалалтын зэвсэггүй улс орнуудыг бусдад аюул учруулах гэж буй мэтээр зарлаж, худал хуурамч лоозон, ухуулгын дор, дотроос нь хагаралдуулах мэтээр өө шалтаг эрж байгаад л гаднаас нь бөмбөгдөөд, заримыг нь удирдагчийнх нь ч хамтаар сүйрүүлчихэж байгааг Ирак, Ливи, Сири мэтийн жишээн дээрээс харж болохоор байгаа юм. Цөмийн зэвсэггүй улс орон бол цөмийн зэвсэгтэй “ах”тай ч юм уу, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч л явахгүй болбол хэн ч, юу ч биш бөгөөд байнга л бусдын өмнө хүчин мөхөс. Ядуу ч байсан цөмийн зэвсэгтэй л бол “том” байхын жишээ нь Хойд Солонгос гэдгийг бүгдээрээ л мэднэ. Яг үүнтэй ижлээр аливаа гамшигт, хорлолт, сүйрүүлэгч вирус мэт бичил биетэн ашиглаж үүсгэх биотерроризмын дайны үед вакцины үйлдвэртэй, ялангуяа вирусийн вакцин бүтээх чадавхтай байх нь улс орны аврал хамгаалал болно. Ямар ч үед тухайн улс, үндэстний тухайд шинжлэх ухааны болон үндэсний оюуны ухааны дархлаа л гол хамгаалалт байх нь эргэлзээгүй. Тэрбум гаруй эсвэл олон зуу, олон арван сая хүн амтай бөгөөд вакцин үйлдвэрлэгч улс орнууд нь вирусийн гоц халдварт өвчин дэгдсэн тохиолдолд өөрийн улсынхаа хүн амыг эхэлж вакцинжуулахгүйгээр үйлдвэрлэсэн вакцинаа Монгол руу эхний ээлжид илгээх үү гэдгийг бодож үзэх л ёстой. Ийм логик хаана ч байхгүй нь тодорхой.
 
-Тэгэхээр бидэнд тийм чадамж, боловсон хүчин санхүү, эдийн засгийн боломж байхгүй гэсэн үг үү? 
Монголын хүн ам тав ч юм уу арван сая хүрэхээс нааш хүнийг халдварлуулж, үхэл зовлонд хүргэдэг халдвараас хамгаалах вакцин бүтээх, үйлдвэрлэх талаар бодож, төсөөлж, оролдож, төлөвлөж огт болохгүй гэдэг яриа байдаг. Энэ бол гадаадын колоничлогчид, магадгүй монголчуудыг нэг л цаг үед нэгэн халдвараар хүйс тэмтрээд газар нутгийг нь эзлэх гэсэн зорилготой долларын эздийн л ухуулга явуулга байх. Монголчууд цөөхүүлээ байсан ч цөмийн зэвсэг бүтээдэггүй юм аа гэхэд хамгийн хэцүү асуудал болох халдварт өвчнөөс сэргийлэх вакцин бүтээх чадавхыг зайлшгүй бий болгох шаардлага байна. Учир нь, дэлхийг бүтнээр нь хамарч нөмөрсөн биотерроризмын дайн аль хэдийнэ эхэлчихсэн. Хэдэн жилийн өмнөөс л амьтны гоц халдварт өвчний дэгдэлт, вакцинжуулалтаар дамжуулаад эдийн засгийн зорилготой биотерроризм явагдаж байгааг нийгэм даяар хэдэнтээ сануулж л байсан. Бид тооны хувьд цөөхөн, бүтээхүйн технологи нь төгс төгөлдөр бус ч гэсэн өөрсдийгөө хамгаалах “зэвсэг” зайлшгүй хэрэгтэй. Бүхнийг зөвхөн халаас, авдран дахь илүүдэл зоосныхоо нүдээр харж болохгүй. Мөнгөний ашиггүй ч байсан вакцин бүтээх, турших чадавхыг заавал бий болгоод нөөцөлж хадгалах шаардлагатай. Мөнгөөр хэмжигддэггүй үнэ цэнтэй зүйл гэж бас байдаг гэдгийг бүү март. Вакциныг цөмийн бөмбөгтэй жишээд байгаагийн бас нэг шалтгаан нь, түүнийг бүтээж, үйлдвэрлэж чадаж л байвал байнга хоол, унд шиг өдөр тутам “идэж, уугаад” байж болохгүй. Цөмийн зэвсгийг өдөр бүр хэрэглээд байхгүй байгаа биз дээ. Вакциныг ч, цөмийн зэвсгийг ч зөвхөн онцгой шаардлагатай үед хэрэглэхийн тулд бүтээх, хөгжүүлэх технологийг нь сайжруулаад хадгалаад явж байх ёстой. Үндэсний аюулгүй байдал гэдэг юм улс оронд байдаг бол тэр ойлголтод нь энэ асуудал хамаарах ёстой. Дахин давтан хэлэхэд, вакцин бол биотерроризмын дайнаас хамгаалах нэлээд найдвартай нэгэн төрлийн “зэвсэг” юм. Вакцин хэмээх зэвсэг, түүнийг бүтээхүйн чадавхыг өдөр тутмын аахар шаахар зүйл ноцтой өвчлөл, үхэлд хүргэхгүй эмгэг төрүүлэгч бүхний өөдөөс хэрэглээд байж ч болохгүй. Өнгөрсөн хугацаанд хаана, хэзээ хэрэглэх талаар ямар ч ойлголтгүй л явж ирлээ. Тэр байдлаа одоо засаж залруулах ёстой.
 
-Ер нь дэлхий дахинд вакцин хэдийд бий болсон юм бэ? 
-Шинэ шийдэл олж л бэрхшээл зовлонг давж гардаг зүй тогтол бий. Дээр дурдсанчлан Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагыг үүсгэхэд хүргэсэн шалтгаан нь вирусээр үүсгэгддэг үхрийн мялзан өвчин бөгөөд тэр үед Европ төдийгүй дэлхий дахинд уг өвчин үлэмж их хохирол учруулж байсантай олон улс орон хамтарч тэмцэх тохиролцоонд хүрээд одоогоос 96 жилийн өмнө уг байгууллагын суурийг тавьсан гэж үздэг. Вакциныг бүтээхэд хүргэсэн шалтгаан нь цэцэг өвчин. Одоогоос 222 жилийн өмнө Английн эмч Эдвард Женнер тухайн үед гамшиг болж байсан хүний цэцэг гэдэг халдварт өвчний сэргийлэлтэд үхрийн цэцгийн вирусийг ашиглах оролдлого хийсэн нь амжилтад хүрснээр вакцин нээгдсэн түүхтэй. Вакцин гэдэг нь ч “vacca” буюу “үхэр” гэх утгатай латин үгнээс гаралтай нэршил юм.
Амьтны халдварт өвчинтэй тэмцэх байгууллага байгуулагдсан, халдварт өвчнөөс сэргийлэх вакцин гэдэг хэрэгсэл бүтээгдсэн түүхээс сургамж аваад “COVID-19” хэмээх гамшигт халдвар болон түүнтэй ижил төстэй халдвартай дарангуйллын дэглэмээр бус, вирус судлал, дархлаа судлалын шинжлэх ухаанд тулгуурласан, дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд байдаг жишгээр тэмцэх чадавхыг Монгол Улсдаа бий болгохын тулд үндэсний хэмжээний вирусийн вакцины нэгээс хоёр үйлдвэр, мөн вирус судлалын томоохон лабораторийг яаралтай байгуулмаар байна.
Вирусээр үүсгэгддэг халдварт өвчний дэгдэлт тохиолдсон үед үүсгэгч вирусийнх нь зэрлэг буюу нутгийн омгийг ялгаад гаргаж авах чадавхтай, вирусийг үр хөврөлт өндөг, лабораторийн загвар болон эзэн амьтан, анхдагч эсийн өсгөвөр, сэлл-лайнд зорчуулалт өсгөвөрлөлт хийх нөхцөлийг бүрдүүлсэн, тодорхой хэмжээний оношлуур, вакцины загвар гарган турших чадвартай буюу мэргэжлийн мэдлэг, туршлагатай хүний нөөц, багаж тоног төхөөрөмж, эм урвалж, орчин нөхцөлөөр хангагдсан (BSL-2; BSL3) лабораторитой байх нь ирээдүйд үүсэж болзошгүй аюулын эсрэг тэмцэхэд ихээхэн түшиг болох нь эргэлзээгүй.
 
-“COVID-19” гэж нэрлэсэн шинэ вирусийн талаар та ямар таамаглалтай байна вэ? 
-Батлагдаж, нотлогдсон баримтат мэдээлэл одоогоор байхгүй ч коронавирус 2 (SARS-CoV-2) хэмээх вирус нь байгалийн жамаар эволюц хөгжлийн зүй тогтлоор төрсөн шинэ хэлбэр, хэвшлийн вирус бус, зориудаар лабораторид бүтээж бий болгосон, магадгүй дэлхийн хүнс, энергийн нөөц үйлдвэрлэх чадавх багасаж, хүн төрөлхтөн нь дэлхийгээ бохирлож, хордуулж, сүйтгэх нь хэрээс хэтэрсэн учраас энэ дэлхий дээрх хамгийн аймшигтай хорлон сүйтгэгч, устгагч амьтан болох хүний тоо толгойг цөөрүүлэх зорилгоор бүтээгдсэн нь үнэмшил санагдаад байгаа юм. Цаашид ч дроплетээр зөөвөрлөгдөн амьсгалын зам, нүдний салст бүрхүүл мэтээр дамжиж халдах биотерроризмын зэвсэг вирус тасралтгүй хадгалагдсаар, шинээр бүтээгдсээр байх магадлал туйлын өндөр байна.
 
-Үүнийг дарангуйлах вакцин бүтээх талаар? 
-Бүх халдварт өвчний эсрэг вакцин бий болгож чаддаггүй юм. Жишээлбэл, ДОХын эсрэг вакцин бүтээж чадахгүй л байна шүү дээ. Учир нь, халдварт өвчний үүсгэгч болон түүний эсрэг үүсэх дархлааны хариу урвалын тогтвортой байдал зэрэг онцлогоос шалтгаалж, тухайн өвчнөөс сэргийлэх вакцин бүтээж болох эсэхийг шийддэг. Өөрөөр хэлбэл, тодорхой болзол шаардлага биелүүлж байж л “вакцин” гэх алдрыг хүртэнэ. Тэдгээр нь үүсгэгчийн иж бүрэн ялган танилт, эс зуучлалын дархлааны хариу урвал хангалттай өдөөгдөх, эсрэг бие зуучлалын дархлааны хариу урвал нь хамгаалж чадна гэдэг нь нотлогдсон байх, вакцинжуулалтын эрсдэл нь тухайн өвчинтэй холбоотойгоор үүсдэг эрсдэлээс хэтрэхгүй байх зэрэг шалгууртай. Энэ бүхнийг тогтооход нэлээд судалгаа, хугацаа шаардагдахыг анхаарах ёстой.
 
-“COVID-19”-өөр халдварлаад эмчлүүлж эдгэрсэн хүмүүст олон жилийн дараа янз бүрийн эмгэг үүсэх магадлалтай гэж гадаадын зарим судлаач бичсэн байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 
“COVID19” өвчнөөр хүмүүс хөнгөн өвчлөөд эдгэрч байна. Энэ тохиолдолд халдвар тараахгүй байх арга хэмжээгээ бүх иргэндээ сайтар ойлгуулаад хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг тогтмол хэрэгжүүлээд явахад ямар ч эрсдэл учрахгүй, олон зуун тэрбум төгрөгийн зардал шаардлагагүйг хэлэх хэрэгтэй. “COVID19” өвчний эсрэг вакцинжуулалтад иргэдийнхээ олонх хэсгийг хамруулчихаад хөл хорио, халдвар хамгааллын дэглэм хэрэггүй гэж зөнд нь хаяж орхих нь харин ч эсрэгээрээ коронавирус (SARS-CoV-2)-ийг Монгол даяар тарааж, байнгын голомттой болгох аюултайг онцгой анхаарах ёстой. Амьтны шүлхий өвчний үед ийм тактикаар хандсан учраас Монголд шүлхийн вирус хаа сайгүй нутагшиж, эндемик болсон жишгээс сургамж авах учиртай.
Халдварыг далдлах, халдварын “нүүр”ийг нуух, халдвар тээгч нь үүсгэгч вирусийг дамжуулах, түгээх нөхцөлийг бүрдүүлэх хамгаалалтын хэрэгслийг ашиглаж болохгүйг ойлгох нь зүйтэй юм.
-Гадаадаас авахаар ярилцаж байгаа вакцины үнийн талаар багагүй маргалдаж байна. Ер нь нэг тун вакцины дундаж үнэ ханш гэж байдаг уу? 
-Хэвлэлийн мэдээллээс үзэж, сонсоход нэг тун вакцины үнэ нь 2030 ам.доллараас доошгүй байна гэх ухуулга, сурталчилгаа, тархи угаалт нэлээд явж байна. Аливаа бүтээгдэхүүний үнэ нь түүнийг бүтээсэн өөрийн өртөгтэй нь уялдаж тогтоогддог зүй тогтол нийтлэг бий. Тэгвэл үүсгэгч вирусийг нь өсгөвөрлөхдөө үр хөврөлт өндөг ч юм уу, cell-line эсийн өсгөвөр ашигласан, эсвэл рекомбинац гэх мэт шинэлэг технологийн алийг нь ч ашигласан, мөн шингэн, хуурай аль ч хэлбэрээр үйлдвэрлэсэн бай нэг тунгийн хэмжээ нь 0.1ээс 1.0 млийн хооронд хэлбэлзэх нь тодорхой. Энэ нь нэг лонх, эсвэл цодонд багаар бодоход 510 тунгаас доошгүйгээр савлагдах нь бараг л илэрхий тул нэг тунгийн үнэ нь нэг ам.доллараас хэтрэхгүй байх ёстой гэдгийг тооцож худалдааны хэлцлийн ширээний ард суух ёстой. Зах зээл дээр урт хугацаанд оршин тогтнох нь тодорхой, найдвартай, эргэлзээгүй бүтээгдэхүүн мөн л юм бол судалгааны болон оюуны өмчийн үнэлгээний зардал нь нэг тунгийн үнийн мянганы юмуу саяны нэгээр л тооцогдож, эцсийн бүтээгдэхүүний үнэд шингэх нь тодорхой. Тэгэхээр тэр хэдэн арван доллараар хэмжигдэх үнэ гэгч нь “дайн” өдөөж, дэгдээж “зэвсэглэлээр хөөцөлдөх”, “зэвсгийн наймаа”, эдийн засгийн колоничлол л явуулж буй үйл ажиллагаа гэж ойлговол зохино.
 
-Тухайн вакцины баталгаа, найдвартай чанарыг хэрхэн тодорхойлдог юм бэ? 
-Вакцины хамгаалах идэвхт чанар буюу efficacy vs potency найдвартайг нь батлан илэрхийлэх ганцхан л боломж өнөөгийн эмпирик шинжлэх ухааны түвшинд бий. Тэр нь эзэн амьтан дээр буюу in vivo орчинд л хамгаалах идэвх, түүний үргэлжлэх хугацааг нь найдвартай тогтоож байж л 100 хувийн итгэл үнэмшил бий болно.
Төгс төгөлдөр вакцин гэх ойлголт энэ ертөнцөд байхгүй бөгөөд сайн вакцин гэдгийг эцсийн байдлаар тогтоох нь 1012 жилийн судалгаа, туршилт зарцуулдаг ажил юм. Зөвхөн тунгийн хэмжээг тогтооход л хэдэн жилийн хугацаа шаарддаг.
-Вакциныг дотор нь хэрхэн ангилдаг вэ. Найдвартай вакцин байлаа гэхэд бид түүнд заавал хамрагдах шаардлагатай юу? 
-Амьд вакцин гэдэг нь уг вакциныг ашиглан сэргийлэх гэж буй тухайн халдварт өвчнөөр хөнгөвтөр өвчлүүлээд эдгээж байгаа, идэвхгүйжүүлсэн вакцин нь тухайн халдварт өвчний үүсгэгчийн биеийнх нь сэг зэмийг вакцинжигч амьтны бие рүү оруулж буй хэлбэр юм. Тиймээс зарим судлаач, мэргэжилтний бичиж ярьдагчлан вакцинжуулна гэдэг нь эрүүл хүн ба амьтныг халдварт өвчин үүсгэгч вирус гэх мэт бичил биетнээр бохирлож, тэдгээр халдвар үүсгэгчдийг хүн, амьтны биемахбодод “оршуулж” буй үйл явц гэж ойлгоход буруудах юмгүй. Тиймээс вакциныг хэрэглэх нь буянт үйлс гэж үнэлж хэрхэвч болохгүй.
Одоогоор дэлхий дээр хаана ч найдвартай вакцин байхгүй бөгөөд тийм боломж бүрдэх нь цаг хугацааны хувьд, шинжлэх ухааны үндэслэлүүдийн хүрээнд ч бий болж нөхцөлдөхгүй гэдгийг зайлшгүй анхаарч үзэх ёстой.
 
 
Д.МөнхжаргалЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл