Нийслэлд 118 цэгт COVID-19-ийн шинжилгээ хийж байна

ХӨСҮТ-ийн лабораториос гадна Нийслэлийн Эрүүл мэндийн газар COVID-19-ийн шинжилгээ авч байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 118 цэгт  шинжилгээ хийж байгаа аж.
Тухайлбал, COVID-19 халдварын зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулах 19, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн есөн дүүрэгт 18, сайн дурын шинжилгээ авах 90 цэг Өрхийн эрүүл мэндийн төвүүд, голомтын өргөтгөсөн нэмэлтээр есөн цэг ажиллаж байгаа юм байна.
Энэ сарын 14-25-нд нийт 59758 хүнд шинжилгээ хийснээс 15799 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Мөн явуулын 3-5 баг өдөр бүр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж, 1014 хүнд шинжилгээ хийсэн байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь ХӨСҮТ-ийн Шуурхай хариу  арга хэмжээний багтай хамтран ажиллаж, ойрын хавьтлыг тусгаарлан, бусад хавьтлыг илрүүлэхэд хамран ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан