АНУ-ын эрдэмтэд үүдэл эсийн тусламжтайгаар хүний санах ой, зан төлөвийг хариуцах тархины хэсгийн гэмтлийн дараа түүний үйл ажиллагааг үүдэл эсийн тусламжтайгаар сэргээх боломжтойг нээсэн байна.
Судлаачид тархины гэмтэл бүхий хулганы тархины дэд ховдол (subventricular zone)-ын хэсэгт ургуулсан үүдэл эсийг санах ойг хариуцсан хэсэг (hippocampus)-т суулгажээ. Үүний үр дүнд хулганы санах ой, зан төлөв, хөдөлгөөний байдал эрс сайжирсан байна. Судалгааны хүрээнд тархиндаа гэмтэл авсанаас хойш 5 хоногийн дараа үүдэл эсүүдийг хулганы тархинд суулгаж, 6 долоо хоногийн дараа эсүүд бүрэн суурилагдсан гэдгийг нотложээ.
Хулганы нугасны мэдрэлийг мэс заслын аргаар таслаж, зориудаар саажилттай болгосон хулганы тасарсан мэдрэлийг үүдэл эсийн тусламжтайгаар нөхөн сэргээсэн байна. Уг судалгаа нугасны мэдрэл нь бүрэн таслагдсан байлаа ч ийм төрлийн өвчний эмчилгээнд үүдэл эс чухал үүрэгтэй гэдгийг нотлож байна.