“Анх-Отгон”-ы ухаалаг үйлдэл монголчуудыг “аварчээ”

Mонгол Улсад илэрсэн коронавирусийн анхны тохиолдлын эзэн нь Франц улсын иргэн. ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлэн, эдгэрээд өдгөө нутагтаа амьдарч буй түүнд монголчууд “Анх-Отгон” гэдэг нэр өгсөн.
Францаас ирснийхээ дараа коронавирус туссанаа мэдсэн түүнийг Монголд дотоодод халдвар тараасан байх вий гэж нийгэм даяараа түгшсэн билээ. Явсан маршрутыг нь тогтоон, нэлээд хэд хоног түгшсэн, үймсэн. Мэдээж “Анх-Отгон” халдвар авснаа мэдээгүй байсан тул гадуур олон байгууллагаар явсан. Тэгэхдээ бусдад халдвар тархаах эрсдэлтэй байсан нь ойлгомжтой. Тэгвэл “Анх-Отгон”-ы ухаалаг үйлдэл энэ аюулаас монголчууд биднийг аварсныг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлэв.
Өнөөдөр ЭМЯ-ны хурлын үеэр тэрбээр “Франц улсын иргэн маш олон хүнтэй хавьтан, олон газраар явсан. Зочид буудал, ресторан гээд бүхий л газраар. Нэгэн таксины жолооч бидэнд сайхан мэдээ өглөө. Тухайн франц иргэн коронавирус туссанаа мэдэлгүй гадуур явахдаа такси барьж. Өөрөө амны хаалттай такси барих гээд зогсож байсан тэр жолооч ирж л дээ.
Тэр үед таксины жолооч амны хаалтгүй байж. Тэгэхэд нь франц иргэн “Та амны хаалтаа зүүнэ үү. Зүүхгүй бол суухгүй” гэж хэлжээ. Тэгж шаардсаных нь дагуу өнөөх жолооч маск зүүгээд, франц иргэнийг хүргэж өгсөн байна. Энэ бол бодит жишээ. Тэгэхээр хүмүүс ухамсартай байх, маск зүүх ямар чухал вэ гэдгийг эндээс харж болно” гэв.
Хэрвээ тухайн үед Франц иргэн таксины жолоочид шаардлагагүй тавиагүй бол түүнд халдвар тараах эрсдэлтэй байсан. Хэрвээ тэгсэн бол цаашлаад Монгол Улс дотооддоо алдах, олон хүн халдвар авах, нас барах эрсдэлтэй байлаа.
Г.ЖАРГАЛ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан