Эрүүл мэндийн яамнаас гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагад:
- Алба хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
- Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хийх
- Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
- Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
- Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
- Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
- Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
- Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
- Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх
- Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
- Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
- Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
- Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
- Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
- Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх
Ажилчин, албан хаагчдад:
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
- 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
- Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
- Гараа сайтар савандаж угаах
- Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
- Амны хаалт зүүх
- Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
Үйлчлүүлэгчдэд:
- Амны хаалт зүүх
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- Хүн хоорондын зай барих
- Аль болох цахимаар үйлчлүүлэх
- Олуулаа ирэхгүй, бага насны хүүхэд дагуулахгүй байх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам