Тавдугаар сарын халгайг ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэдэг

Тавдугаар сарын дунд үеэс ойн зах, эсвэл цэвэр хээрийн гуу жалгаас халгайг түүж болно. Энэ үед халгай 25-30 см ургасан байдаг. Монголчууд эрт үеэс хаврын халгайг ужиг хууч өвчин, биеийн эсэргүүцэл суларсан үед өргөн хэрэглэдэг уламжлалтай. Халгай нь эрүүл мэндээс гадна гоо сайханд ч сайнаар нөлөөлдөг ургамал бөгөөд өдийд буюу тавдугаар сард түүж хатаагаад хэрэглэвэл илүү үр дүнгээ өгдөг аж. Амттай сайхан хуушуур хийж гэр бүлээрээ зооглохоос гадна арьсаа өнгөлөг гоё болгох байгалийн бүтээгдэхүүний тухай хүргэе.
1. 250 граммын аягатай халуун усанд нэг халбага халгай хийж хутгаад сэрүүн газар 8 хоног хадгалж дараа нь сайн шүүж авна. Уг ханднаасаа өглөө, оройд цайны халбагаар ууна. Ийм хандыг гурван долоо хоног хэрэглэхэд хүний бие эрүүлждэг.
2. Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм хатааж нунтугласан халгайг хийж найруулан хооллосны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгай гайхалтай сайн гэдэг. Өвчин тус бүрт зориулсан жор гэхгүй, хэрэглэхэд тун амархан. 200 млл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөр гурав хуваан хоолны дараа ууна.
3. Тархины судасны нарийсал үс уналтыг зогсоох зорилгоор халгайн хандаар угааж шавшиж хэрэглэдэг. Нойр сэрвэлзэх, ядрах, бие суларч унах зовиур арилаад жавхаажаад ирдэг юм билээ.
4. Хуурай үсийг 10 хоногт нэг удаа зөөлрүүлсэн усаар угаана. Харин үсийг угаахдаа халгай, ганга ашиглавал үс бэхжиж, өнгө сэргэдэг. Халгайн навчийг хатааж нунтаглаад нэг аяга буцалсан халуун усанд нэг хоолны халбагаар хийж битүү саванд таглаад 1-2 цаг байлгаж шүүнэ. Үүний дараа толгойгоо угаах ба хөвөнд шингээж хуухинд түрхэнэ. Долоо хоногт 1-2 удаа энэ аргыг хэрэглэвэл хаг арилж үс бэхжинэ.
5. Арьсаа сайхан болгоё гэвээс хатааж нунтагласан халгайнаас 1-2 хоолны халбагыг аяганд хийж халуун усаар зуурч 10 минут идээшүүлээд энэ бүлээн зутанг нүүр хүзүүндээ түрхэж 20-25 минутын дараа усаар угаагаарай. Гайхалтай сайхан үр дүнтэйг шууд л мэдэрнэ.Нялх халгайн маскыг бүх төрлийн арьс арчилгаанд хэрэглэхэд өнгөлөг толигор болгохоос гадна тэжээл өгөх сайн талтай.
Тавдугаар сарын халгайг түүж, шөл, хуушууранд хийж идэхэд ядаргаа тайлагддаг гэж үздэг. Халгайг 8-9 дүгээр сард түүн авч, хатааж хэрэглэх нь бас элбэг. Халгай К болон С витаминаар баялаг, уураг, төмөр зэрэг элементүүдийг их хэмжээгээр агуулсан байдаг.
Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчмоос зургаадугаар сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно.
Цус багадалттай хүмүүс 500 грамм зөгийн баланд 100 грамм халгайг хатааж нунтаглан хийж найруулаад хоолны дараа өдөрт амны халбагаар 3 удаа ууна.
Элэг, цөс, ходоод, шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд халгайг өргөн хэрэглэдэг байна. Үүний тулд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл