Коронавирус нь уушигнаас гадна зүрхэнд халдварлаж, зүрхний шигдээст хүргэдэг байж болзошгүй

Коронавирус нь амьсгалын дээд,доод замын эд эсийг гэмтээж,уушигны хатгаа үүсгэдэг учраас улс орнуудад амьсгалын аппаратыг  чухалчлан бэлтгэлээ хангаж байна.
Гэвч коронавирусын халдвар авсан өвчтөнд амьсгалын замын эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байхдаа зүрхний үйл ажиллагаа нь доголдож,улмаар зүрхний шигдээсээр нас барж байгаа тохиолдлууд гарч байна.
Коронавирус нь уушгины хатгаагаас гадна зүрхний үйл ажиллагааг доголдуулж,зүрхний шигдээс болоход хүргэж байж болзошгүй юм.
БНХАУ,Итали,Америк зэрэг улсуудын мэдээллээс үзэхэд зүрхийг мөн адил халдварлуулдаг болохыг мэргэжилтнүүд таамаглаж эхэлж байна.
Халдвар авсан таван хүн тутмын нэг нь амьсгалын замын өвчлөлийн ханиах,амьсгал давхцах зэрэг шинж тэмдэг илрэхээсээ өмнө зүрхний өвчлөлөөр нас барж байна гэж нэгэн судалгааны дүнд дурьджээ.
Зүрх,судасны өвчлөлтэй байгаа хүмүүст онцгой анхаарал хандуулж,зөвхөн амьсгалын аппаратаас гадна шинэ тоног төхөөрөмж,эм,эмнэлгийн хэрэгслийн хангах шаардллагатай болж байна.
Зүрхний үйл ажиллагааны доголдол нь вирусээр үүсгэгдэж байгаа эсэх эсвэл вирусын эсрэг үзүүлж буй биеийн урвалын нөлөө эсэхийг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэлээ.
Эх сурвалж:abcnews
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан