Бага насны хүүхдэд гар утас хэрэглүүлэх нь муу үр дагавартай гэдэг нь батлагдсан тул ХБНГУ-ын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “Нийтээр хүүхдэд гар утас хориглох” гэсэн сэрэмжлүүлгийг гаргажээ.
Ялангуяа 12 нас хүртэлх хүүхдэд зөвхөн аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг судлаачид түүн дотор хавдар судлаачид зөвлөж байна. Яагаад гэвэл энэ үед хүүхдийн тархи өсөж хөгжиж мөн эмзэг байдаг.
Тиймээс дараах зөвлөгөөг анзаараарай.
Танд зөвлөхөд
1. Хэрэв та утсаар ярих эсвэл мессэж илгээх бол хүүхдээсээ 5 метр холдоорой. 10 метр бол бүр сайн.
2. Асаалттай гар утсаа хүүхдээсээ аль болох хол байлгах. Цүнхэндээ хийх, өөр өрөөнд байлгах…
3. Гар утсаа хүүхдэд тоглоом наадгайн оронд өгөхгүй байх.
4. Гар утсан дээрх тоглоомоор тоглуулж ер болохгүй. Ялангуяа түүн дээр тоглоом тоглоход туяа нь хамгийн идэвхтэй нөлөөлдөг байна.
5. Гар утсаараа хүүхдэд дуу, хөгжим сонсгох хэрэггүй.
6. Ээж аав нар аюулгүйн үүднээс хүүхдэдээ гар утас өгч хичээлд нь явуулдаг. Ийм тохиолдолд хүүхдэдээ утсаа унтрааж авч яваад, шаардлагатай үед асааж ярихыг сануулах.
7. Хүүхдэдээ аль болох туяа бага цацруулдаг гар утас авч өгөх (0,24 W/kg-аас доош).8. Өөрийгөө ч гэсэн Та гар утасны туяанаас хамгаалаарай. Гар утсаар удаан ярихгүй байх, орондоо, дэрэн доороо тавихгүй байх, биендээ удаан хугацаагаар утас авч явахгүй байх, болж өгвөл утсаа чихнээсээ хөндий барих, чанга яригч ашиглах, ярихаасаа илүү msg бичих гэх мэт.