Сэтгэл зүйн түрэмгийлэл буюу мэдээллийн дайн

 (Зөөлөн хүчний зэвсэг)

Аливаа улсын хүн амын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн сэтгэл зүйд гаднаас үзүүлж буй үл ажиглагдах гаднын нөлөөний талаар судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Тухайлбал, Сэтгэлзүйн түрэмгийлэл гэдэг нь түрэмгийлэгч улс зорилтот улсынхаа нийгэм, улс төрийн тогтолцоонд мэдээлэл-харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр нь дамжуулан өөрсдийн үнэт зүйлс, үзэл суртлын нөлөөгөө бэхжүүлэх, хяналт тогтоох, улмаар нийгмийн сэтгэлзүйд нь нөлөөлөн зорьсон (хүссэн ) хэв загвартаа уусгах замаар ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ажиллагааг хэлнэ” гэж оросын судлаач А.В.Манойло тодорхойлсон.
Мэдээллийг “зэвсэг” болгон ашиглах үеэс эхлэн “мэдээллийн дайн” гэсэн нэр томъёо бий болсон. Мэдээллийн дайныг явуулахад доорх аргуудыг хэрэглэдэг байна. Үүнд:
  • Суртал ухуулга, сурталчилгаа
Суртал ухуулга, сурталчилгаа бол мэдээллийн дайны салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд улс төрийн харилцааг тогтворгүй болгож, сөргөлдөөнийг бий болгоход ашигладаг. Улс төрийн сөргөлдөөний үед суртал ухуулга, сурталчилгааг ашиглан иргэний нийгэмд зөрчилдөөнийг үүсгэдэг. Мөн шашин, үндэстэн ястны хооронд хагарал үүсэх зорилгоор өдөөсөн  зарим үйл ажиллагаа нь тухайн орны улс төрийн системийг нураах хэмжээнд ч хүргэдэг.
  • Хуурамч мэдээлэл (Fake News)
Аливаа улс үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал мэдээллийг тусгайлан бэлтгэж, боловсруулан ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой масс, хүмүүст ташаа мэдээлэл, ойлголт өгч, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах үндэс болж буй тусгайлан бэлтгэсэн мэдээ баримтыг хуурамч мэдээлэл буюу fake news” гэнэ. Хуурамч мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талыг өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүй байхад оршдог.
  • Зориуд зохион байгуулсан арга ажиллагаа
Тусгай ажиллагаа, хуйвалдаан, мэдээллийн орчинг эзлэн авах, олон нийтийн оюун санааг эзэмдэх, тархи угаах “манипуляц”, үзэл суртлын хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хорлон сүйтгэх суртал ухуулга, өнгөт хувьсгал гэх зэргийг онцолж болно.
  • Кибер халдлага
Кибердайн бол “эсрэг тал”-ын компьютерийн сүлжээг тогтворгүй, ажиллагаагүй болгоход чиглэсэн иж бүрэн үйл ажиллагаа гэж ойлгож болох юм. Кибер довтолгоо нь өнөөдөр үй олноор хөнөөх зэвсгийн адил хэмжээнд хохирол, аюул занал авчрах зэвсэг болсон. Жишээ нь: Ираны Бушера дахь цөмийн станц нь 2000 онд кибердайны довтолгооны объект болсон. Тухайн үед тус станцын компьютерийн сүлжээнд “Stuxnet” вирусийг тарааж системийг зогсоосон. Энэхүү вирусийг хэн тараасан нь өнөөг хүртэл олдоогүй байгаа боловч түүний цаана АНУ, Израилийн хамтарсан арга хэмжээ байсан гэх хардлага бий. Гэхдээ иранчууд АНУ, Европ, Израилийн объектууд руу нэг бус удаа халдаж байсан. Жишээлбэл, америкийн санхүүгийн байгууллагууд руу 2012 онд довтолсон гэдэг.
Оросын улс төр, цэргийн судалгаа, дүн шинжилгээний институтийн орлогч захирал Александр Храмчихин:
“Сэтгэл зүйн дайралт эртний түүхэн уламжлалтай. Эсрэг талын бодит хүч чадлыг сулруулах, цэргүүдийг болон ард иргэдийн оюун санаагаар тоглох, суртал ухуулга, сурталчилгааг хүчтэй явуулах, тэдний дунд улс төр, үндэсний шинж тэмдгээр хагалан бутаргах ажиллагаа хийхийг оролдож байсан. Өнөөдөр ч үргэлжлүүлсээр байгаа. Энэхүү ажиллагааг энхийн цагт ч явуулдаг. Телевиз, интернэт бий болсноос хойш энэ төрлийг ашиглах явдал улам их нэмэгдсэн” гэх дүгнэлтийг хийжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Шанхай хотод хамтарсан мэдэгдэл гаргахдаа: “Мэдээллийн орон зайд шинэ дүрэм гаргах шаардлагатай болжээ” гэж онцлон тэмдэглэсэн.
Мэдээллийн дайны онцлог бол Кибер халдлагыг өргөн ашиглах, нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглах, бусад орны хэвлэл мэдээллийн системийг хяналтдаа авч зорилтот мэдээллийг цацах зэргээр нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөх олон аргыг хэрэглэдэгт оршино.

Мэдээллийн дайны бүрэлдэхүүн хэсэг

Мэдээлэл бол сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлэх хамгийн хүчтэй зэвсэг гэж үздэг. Мэдээллийн орон зай тэлэх тусам шинэ төрлийн зэвсгүүд тухайлбал, радио, телевиз, компьютер бий болсон. Эдгээр зэвсгийн сэтгэл зүйд нөлөөлөх чадварыг цөмийн зэвсэгтэй зүйрлэдэг.
Мэдээллийн дайны орчин үеийн бүрэлдэхүүн хэсэгт:
  • Космополитизм
Космополизмийг үндэсний тусгаар тогтнол, үндэсний соёл урлаг, уламжлал, ёс заншлыг үгүйсгэх, устгах зорилгоор гаргаж ирсэн урсгал гэж ойлгож болох юм.Мэдээллийн дайн ба космополитизм хоорондоо тасралтгүй холбоотой. Дэлхийд шинэ дэглэм тогтоох үзэл суртлын тэмцэл явагдаж байгаа өнөө үед улс орнуудыг задлан бутаргах, өөрсдийн ноёрхлыг тогтооход космополитизм, абстрактионизм зэрэг барууны урсгал хүчтэй зэвсэг болов. Жишээ нь, космополитизм бол урлагийн салбарт хүчтэй нөлөөлдөг хэлбэр юм.
  • Авангардизм
Энэхүү урсгал нь үндэсний уламжлалыг доромжлох, гутаах, урлагаас ёс зүйг салгах, хайр сэтгэл аугаа үзэл санааг үгүйсгэн, эрэгтэй эмэгтэй хүний харилцааг амьтны харилцааны хэлбэртэй төстэй мэтээр дүрслэх болсон.
  • Сионизм
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1975 оны 30-р чуулганаас гаргасан тогтоолд сионизмийг “арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл” гэж тодорхойлж байжээ.
  • Алкоголизм
“Согтуу ард түмнийг удирдахад хялбар” гэж Оросын нэгэн эрх баригч хэлж байжээ. архичин ард түмэнд ирээдүй үеийн асуудал болон улс орон ямар замаар явах нь хамаагүй байдаг.
  • Хууран мэхлэх буюу “Fake news”
Аливаа улс үндэсний аюулгүй байдлыг хангах, ашиг сонирхлыг хамгаалахад ашиг тустай шийдвэр гаргуулах болон бусад зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал мэдээллийг тусгайлан бэлтгэж боловсруулан ашигладаг.
  • Садар самууны хувьсгал
Аливаа хувьсгалын үед эмх замбараагүй байдал ноёрхож, ёс суртахууны хэв маяг алдагдан, хүйсийн харилцааг хялбаршуулах, хүчингийн хэрэг нэмэгддэг. Ялалт байгуулагчид эрх чөлөөг хүсдэг ба юуны өмнө садар самууны эрх чөлөөг эрмэлздэг байна. Орчин үед садар самууны хувьсгал хийх уриаг дэлхийн шинэ дэглэм тогтоогчид өөрсдийнхөө гол зэвсэг болгож байгаа юм. Өнөөдөр “Садар самууны хувьсгал” хэмээх үзэл санаа гүнзгий нэвтэрчээ.

Мэдээллийн дайны технологи

Гадаад улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэдээллийн дайныг “зөөлөн хүч”-ний зэвсэгт тооцдог. Орчин үеийн мэдээллийн технологи нь нэг улсын нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд улс төрийн сөргөлдөөнийг удирдах өргөн хүрээтэй боломжийг олгодог. Мэдээллийн дайны арга хэрэгслийг тухайн улс орны хүн ам, улс төр, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж чадах хүчтэй зэвсэг гэж үздэг. Шинжээчдийн үзэж байгаагаар мэдээллийн дайнтай тэмцэхэд тусгай алба тэр болгон энэхүү нөлөөллийн аргыг урьдчилан илрүүлж, холбогдох арга хэмжээг авч чадахгүй байгаа.
ko_edit-03_k-1024x576 Сэтгэл зүйн түрэмгийлэл буюу мэдээллийн дайн
Мэдээллийн дайны технологи нь
  • Тагнуул, сөрөх тагнуулын сөргөлдөөн;
  • Цахим орчин дахь сөргөлдөөн;
  • Сэтгэл зүйн дайралт;
  • Мэдээллийн систем рүү чиглэсэн хакеруудын довтолгоо;
  • Худалдааны дайны мэдээлэл (өөрийн хяналтаа тогтоох зорилготой эдийн засгийн дайн);
  • Цэргийн сөргөлдөөн;
  • Кибер дайн гэсэн 7 төрөлтэй гэж Америкийн онолч М.Либаки илэрхийлсэн байна.

Сэтгэлзүйн түрэмгийлэлд хэвлэл мэдээллийн хэрэгслэл, цахим орчны гүйцэтгэх үүрэг оролцоо

Чингис хаан тухайн үедээ дайснаа сэтгэл зүйн хувьд дарахын тулд мэдээллийг чадамгай ашигласан байдаг. Тэрээр мэдээлэл цуглуулахаас гадна дайсныг айлган сүрдүүлэх, сэтгэл санааг эзэмдэх, өөрт ашигтай мэдээлэл тэдэнд түгээх зэрэг аргыг хэрэглэж байсан нь Хятад болон Европт ялалт байгуулах үндэслэл болсон байна.
Оросын улс төр судлаач, профессор И.Н.Панарин “Мэдээллийн тэмцэл нь эцсийн эцэст дайснаа устгаж дарах арга үйлдэл юм. Мэдээллийн тэмцэл бол шинэ үйл явдал биш бөгөөд хөгжлийн үе шатны явцад олон үе шат дамнасан байна” гэж тодорхойлсон. Улс төрийн сөргөлдөөний үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинг нэн тэргүүнд иргэний нийгмийг сөргөлдүүлэхэд ашигладаг. Ийнхүү мэдээллийн зарим арга хэмжээг зохиосны эцэст тухайн оронд “иргэний дайн” эмх замбараагүй байдал үүсэх нөхцөл бүрддэг байна. Тухайлбал:
mDmkBOh-apzLs2ZwTu0hPIXXXL4j3HpexhjNOf_P3YmryPKwJ94QGRtDb3Sbc6KY-1024x576 Сэтгэл зүйн түрэмгийлэл буюу мэдээллийн дайн
  • Бусад улсын үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл, медиа орон зайд нялзаан түгээж буй үнэт зүйл, үзэл суртлын түрэмгийллээ өөрийн орны хүн амын нийгмийн ухамсарт хууль ёсны болох;
  • Мэдээллийн түрэмгийлэл үйлдэхээс өмнө болон түрэмгийллийн үед бай нь болсон тухайн улс орон дахь улс төрийн үйл явц ба улс төрийн дэглэм өөрчилсөн үр дүнгийн талаар өөрт ашигтай тайлбарыг бүрдүүлж цацах;
  • Мэдээллийн довтолгоонд өртөгч улсын хүн амд төрийн удирдлагын байгууллага, үндэстний улс төрийн элитийн нэр хүндийг гутаах замаар тэдэнд итгэх итгэлийг алдагдуулах;
  • Үндэсний ашиг сонирхлыг баримтлагч төрийн бодлогыг дэмжигч тоглогчдын мэдээлэл харилцааны орон зайг, нийгмийн үзэл бодол бүрдүүлэх үйл явцаас шахан зайлуулах;
  • Улс төрийн уламжлалт үнэт зүйл, нийгмийн тогтсон үзэл бодлыг задлан нурааж, орон нь гадаадын хувилбарыг суулгах, өөрөөр хэлбэл үндэсний үнэт зүйл-оюун санааны орон зайг өөрчлөн кодлох;
  • Нийгмийн анхаарлыг түрэмгийлэгч улсад ашигтай нийгэм улс төрийн сэдэвт чиглүүлэх замаар эрх баригч улс төрийн дэглэмд шаардлагатай дарамт үзүүлэх мэдээллийн тулгамдсан хэлэлцэх сэдвийг бүрдүүлэх;
  • Виртуал орон зайд эсэргүүцлийн сүлжээний нийгэмлэг, нийгмийн үзэл бодолд улс төрийн виртуал лидерүүд бүрдүүлэх;
  • Эсэргүүцэгч сүлжээний нийгэмлэгээс эрх төрийн удирдлагын байгууллагуудад нийгмийн дарамт шахалт үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, “бай” болсон улс болон түрэмгийлэгч улсын хүн амд “хувьсгалт нөхцөл байдал”-ын виртуал сэтгэгдэл төрүүлэх;
  • Хүн амд эсэргүүцлийн зан авирын олон нийтийн загвар бүрдүүлэх;
  • Олон нийтийг интернет орон зайд дайчлах, тэдний эсэргүүцлийн идэвхийг олон нийтийн эсэргүүцлийн явуулгын хэлбэрээр илрэх оффлайн орон зайд шилжүүлэх;
  • Медиа орон зай дахь эсэргүүцлийн идэвхжлийг “ардын хувьсгал” хэлбэрээр ухуулан сурталчлах, тайлбарлан таниулах;
Тайван замаар илэрхийлэх “эсэргүүцлийн” нэр доор засгийн эрхийг булаан авах, ард түмний зөвшилцлийн засгийн газар байгуулах, ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит бус сонгууль явуулах ард түмний шаардлага зэрэг үйл явцыг зохих засвартайгаар тайлбарлан олон нийтэд цацах зэрэг болно.

Дүгнэлт

  1. Сэтгэлзүйн түрэмгийлэл ба мэдээллийн дайн нь улс орнуудын геополитикийн сөргөлдөөнд ашиглаж буй, стратегийн давуу талыг өөртөө бий болгох гол зэвсэг нь болж байна.
  2. Хүчирхийллийн бус тэмцлийн аргаар эсрэг талын нийгэм, улс төрийн байдалд шууд нөлөөлөх орчин нөхцөлийг бий болгодгоороо онцлог юм.
  3. Өдгөө сэтгэлзүйн түрэмгийлэл ба мэдээллийн дайны сөрөг үр дагаврын нөлөө нэмэгдэж байгаа тул түүнийг хянах тогтолцоог сайжруулах шаардлага байгааг харуулж байна.
Аюулгүй байдал судлалын хүрээлэн
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Цагаан гааны ач тус