Хорт хавдар үүсэх гол шалтгааныг дурджээ

Хорт хавдар үүсэх үндсэн шалтгаануудын нэг нь архаг үрэвсэл байдаг гэсэн дүгнэлтэд Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна. Эрдэмтдийн  явуулсан судалгааны дүнг MedicalXpress  цахим  хуудаст нийтэлжээ. Хорт хавдар үүссэн 10 тохиолдлын 2 нь халдвар, вирус, нянтай холбоотой байж. Нян болон MUC1 гликопротеины харилцан үйлчлэл нь хорт хавдар тусахад хүргэдэг байна. Энэ нь хүний эрхтний хучуур эсийн гадаргууг бүрхдэг аж. Архаг үрэвсэлтэй байх үед гликопротеин нь эмгэг үүсэх шалтгаан болдог байж магадгүй гэж судлаачид үзэж байна. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд байнга аюултай эс болон хувирдаггүй “MUC1”-н хамгаалах үйлдлийг онцлон тэмдэглсэн  байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан