АШУҮИС-ийн захирал асан Б.Батбаатарын луйвар ар араасаа илэрсээр байна

Монгол Улсын олон хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлээ Г.Батбаатар хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд хохирлоо ч төлсөнгүй, шүүхээр гүйж, хуучин ажилдаа томилогдоно хэмээн зарга үүсгэх боллооАШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь олон баримтаар ил болоод байна. БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар 2018 онд сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд энэ шалгалтаар Г.Батбаатарын гарын үсэгтэй баримтаар сургуулиас 2 тэрбум 320 орчим сая төгрөг сул гарсан нь тогтоогдсон юм. Шалгалтын дараа БСШУС-ын сайд Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 9 акт үйлдэн, түүний улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлэх ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын олон хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлээ Г.Батбаатар хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд хохирлоо ч төлсөнгүй, шүүхээр гүйж, хуучин ажилдаа томилогдоно хэмээн зарга үүсгэх болсон юм. Г.Батбаатарын АШУҮИС-д учруулсан хохирлын хамгийн том баримт бол Дижитал гэрлийн ба конфокал электрон микроскопын систем нийлүүлэх ажлын тендэрт зарцуулсан 1.9 тэрбум төгрөг. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байсан “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд явагдсан тендерийг Г.Батбаатар “Саммасаммади” ХХК –д олгож, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн байдаг. Тендерт ялсан компани АШУҮИС-д 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 5 тоног төхөөрөмж нийлүүлсэн ч эдгээр нь хэрэглээний шаардлага хангахгүй, туршилтын журмаар анх үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж байсан нь Г.Батбаатар  Саммасаммади компанитай үгсэн хуйвалдаж, төрийн мөнгийг “тоносон” үйлдэл болсон юм. 1.9 тэрбумын өртөгтэй тоног төхөөрөмжийг АШУҮИС одоо болтол ашиглаж чадаагүй байна. Энэ үхмэл хөрөнгө сургуулийн зоорийн талбайд хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийн дунд байгаа АШУҮИС-д нэн чухал хэрэгтэй конфокаль ба электрон микроскопууд ашиглах ямар ч боломжгүй болчихсонд сургуулийн багш, оюутнууд хамгийн ихээр харамсаж буй аж. Бүхэл бүтэн улс орны эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулийн захирал Г.Батбаатарт энэ төхөөрөмжүүдийг ашиглах ямар ч бодол байгаагүй гэлтэй. Тэр тендер зарлаж тоног төхөөрөмжүүд оруулж ирэхдээ дөнгөж үйлдвэрлэсэн, эргээд засах найдвар ч байхгүй туршилтын юм худалдаад авчихсан. Дээр нь энэ тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгээгүй байх юм. Ийм хүйтэн сэтгэлтэй, хувийн сонирхолтой хүн одоо дахин АШУҮИС-ийн захирал болно гэчихсэн гүйж явна. Энэ тэгээд шударга явдал уу?
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан