Манай улс хорт хавдраар нас баралтаараа дэлхийн түвшнээс 11 дахин их байна

Монгол Улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийн түвшинтэй харьцуулахад зургаа, нас баралтаараа 11 дахин их байгаа ажээ. Энэ нь эрт илрүүлж чадахгүй байгаатай холбоотой юм. Тиймээс эрт илрүүлгийн асуудалд анхаарлаа хандуулж, УИХ Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилсний 4400 нь буюу  өдөрт 12-15 хүн нас барж, гамшгийн хэмжээнд хүрч байгаад төр засаг онцгойлон анхаарах шаардлагатай гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж байна. Тиймээс 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн төвд хорт хавдрын эрт илрүүлгийн нэгж байгуулж, хөрөнгийг улсын төсөвт суулгахад анхаарч ажиллахын зэрэгцээ цаашлаад эрт илрүүлгийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уяж өгөх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэн.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан