Таныг эрүүл байлгаж, урт наслуулах энгийн хэрнээ эрүүл мэндийн супер 6 зөвлөгөө

Цэх сууж чадахгүй байна уу? Өдөр тутам шүдээ цэвэрлэж чадахгүй байна уу? Санаа зоволтгүй. Дараах 6 зөвлөмж хамгийн сайн нь байх болно.
Ямар ч амжилттай залуу үзүүр түрүүнд орох гэж зүтгэдэггүй.
Яагаад гэвэл хоёрт байх нь дургүй хүрмээр зүйл. Шагнал нь жижиг, медаль нь бага үнэ цэнэтэй, хүмүүсийн анхаарал хандуулах нь хүртэл яг л гольфийн алга ташилт шиг зөөлөн.
Гэвч өвчлөлийн эсрэг тэмцэлд ухаантай залуус мөнгийн төлөө явдаг гэж хэлмээр байна. Учир нь эрчүүд эрүүл мэнддээ алтыг авчрах гэж оролдоод бүтэлгүйтэх үедээ хоосон төгсгөлтэй нийлэхээс өөр аргагүйд хүрдэг.
Чи өдөр болгон шүдээ утсаар цэвэрлэдэггүй, ер нь цаашдаа цэвэрлэхгүй гэж бодъё. Шүдтэй холбоотой аюулыг хялбархан хүлээж авахынхаа оронд чи буйланд сайн ямар нэгэн зүйл хийж болно.
Эсвэл магадгүй өдөрт хэдэн алхам алхалт хийж байгаагаа тоолохоос төвөгшөөхгүй ч байж болох юм. Асуудалгүй ээ, 10000 хүртэл тоолох шаардлагагүй аргаар үр дүнд хүрч болно.
1. Хэрэв чи өдөрт дор хаяж 10,000 алхам явдаггүй бол…
Алхаа хэмжигч тавиад cекунд хэмжигчээ ажиллуулж эхэл. Өдөрт 10 минутын идэвхтэй алхалт 3 удаа хийж чадаж байна уу? Норвегийн эрдэмтдийн судалснаар, 7 хоногийн 6 өдөр тогтмол алхалт хийдэг байсан ахимаг насны эрэгтэй хүн ямар нэгэн шалтгаанаас үүдэлтэй нас барах эрсдлээ 40 хувиар бууруулдаг нь тогтоогдсон байна.
2. Хэрэв нүүрээ нарнаас хамгаалдаггүй бол…
Ядаж л хавдарт өртөж болох хэсгүүдээ хамгаал: Хамар, зовхи, уруул. Хамар бол хорт хавдарт өртөж болох хамгийн боломжтой нүүрний эрхтэн юм. Арьсны хорт хавдрын 5-10 хувь нь л зовхинд тохиолддог байна. Мөн эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол уруулны хорт хавдар тусах магадлал нь харьцангуй их байдаг байна. Нүүрэндээ нарнаас хамгаалах тос түрх, ялангуяа дээр дурдсан 3 чухал хэсгүүддээ мөн түүнчлэн нарны хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил зүүж хэвших хэрэгтэй.
3. Хэрэв шүдээ өдөр тутамдаа утсаар цэвэрлэхээ мартдаг бол…
Шүдний цэвэрлэгээ нь сойзоор угаагаад ч гарахгүй хоолны үлдэгдлийг арилгахад тусалдаг. Буйлны зөөлөн цэвэрлэгээг туршаад үз. Резинэн үснүүд нь буйлыг сэргээж өгдөг байна. Эдгээр шүдний завсрын малтагчууд нь утсаар цэвэрлэхтэй адил сайн бөгөөд муу үр дагаварыг багасгаж буйлны үрэвслээс сэргийлнэ.
4. 7 хоногт дор хаяж 3 удаа бэлгийн харилцаанд ордоггүй бол…
Чиний орхигдуулаад байгаа асуудлын талаар Вейлл Корнеллын анагаахын коллежийн бэлгийн эрүүл мэнд эмнэлгийн захирал доктор Дарьюс Падуч дурджээ. Энэ бол хөвчрөх ажиллагааны саатлын эрсдлийг багасгах. 7 хоногт 3 удаа дур тавих , фитнесст бас явах. 7 хоног болгон 2 цагийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг эрчүүд хөдөлгөөн багатай эрчүүдийг бодвол илүү хөвчирдөг гэж Дюк их сургуултийн эрдэмтэд мэдэгдсэн байдаг байна.
5. Хэрэв чи ширээнийхээ ард цэх суудаггүй бол…
Арагшаагаа гэдийж тэгшлэх хэрэгтэй. Бөгтийх нь чиний нурууны булчингуудыг саажуулж, эрч хүчийг чинь бууруулан, эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлнө.
Бөгтийхөө больж чадахгүй гэж үү? Тэгвэл босоод зогс, 2 гараа өгзгөн дээрээ ав. Тэгээд аажуухан хойшоогоо гэдий. Бөгтийлтөөс бий болсон нурууныхаа тахийлтыг арилгахын тулд үүнийг цаг тутамд хэд хэдэн удаа давтаж хий.
6. Өөрөө гэртээ хоол хийж идэж чаддаггүй бол…
Оройн хоолондоо нэмэлт калори хэрэглэхээ зогсоо. 7 хоногт 3 бүр түүнээс ч их түргэн хоол иддэг хүмүүс бага иддэг хүмүүсээс 81 хувиар илүү таргалах магадлалтай гэж АНУ-ын Мичиган мужийн Нийгмийн Эрүүл Мэндийн газар тогтоосон байна.
Эх сурвалж: Menshealth
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан