"Өмнөговь аймгийн 66 иргэн хоолны хордлого буюу САЛЕМЛЁЗ хэмээх гэдэсний халдвараар өвчилж 20 хүн нь тус аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Энэ талаар бид Өмнөговь аймгийн БОЭТ-өөс тодруулахад, "Хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа. Онц хүнд хүн байхгүй. Өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс хоёр халдвар судлагчтай, хоёр эмчтэй баг ирсэн, манай аймагт ажиллаж байна. Одоогоор хордлогын шалтгаан тодорхой болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өглөө.