Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний 30 нэр, төрлийн эм хүлээн авав

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний 30 нэр, төрлийн эм хүлээн авав

 

ЭХЭМҮТ-ийнхөн эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн, чанарын ба­талгаатай эмийг хүүхдийн хорт хавдрын эм­чилгээнд ашиглаж эхлээд байна. Тодруулбал, ма­най улс уг өвчний эсрэг эмийн хүртээмжийг нэ­мэг­дүүлэх зорилгоор 2023 онд “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэл­хийн платформ”-д нэгдсэн билээ. Уг төслийн хүрээнд энэ оны хоёрдугаар сараас хойш хүүх­дийн хавдрын эмчилгээнд зайлшгүй шаардлагатай, чанарын баталгаатай 30 нэр, төрлийн эм хүлээн аваад буйгаа ЭМЯ-наас мэдээллээ. Эдгээр эм нь гаж нөлөө багатай, эмчилгээний үр дүн өндөртэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд ч баталж байгаа юм.

Мөн хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээнд шаардлагатай эмийн бүтээгдэхүүн хад­галах зориулалтын хөргөгч, чийг хэмжигч, цитотоксик эм бэлтгэх сэгсрэгч, урвалж, ца­хил­гаан хан­гамжийн генератор зэрэг 14 төр­лийн 91 тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д ний­лүүлээд буй гэнэ. Түүнчлэн тус төвийн Эм зүйн албанд химийн эм, тариа найруулах хэсэг ч байгуулжээ. Энэ талаар салбарын сайд “Хүүхдүүдэд ча­нартай эмээр үйлчилж, шаард­лага хангасан эм­ чил­гээ хийх нь чухал. Химийн эм, тариаг нэг ч мг алдахгүй, нарийн тунгаар найруулах хүчин ча­дал­тай автомат системийн төхөөрөмжийн сан­хүү­жилтийг ирэх оны тө­сөвт суулгасан” гэлээ. Ташрамд дурдахад, энэ оны эхний 11 са­рын байдлаар манай улсад 0-19 нас­ных­ны дунд хавдрын 82 тохиолдол бүрт­гэгд­сэн ба 429 хүүхэд эм­ чийн хяналтад эмчлүүлж байгаа аж.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан