Эрдэмтэд өглөөд сүү хэрэглэхийн давуу талыг нэрлэлээ


Канадын Онтарио мужийн Гуэлфийн их сургуулийн эрдэмтэд өглөөний цайндаа сүү хэрэглэх нь цатгалан мэдрэмж төрүүлж, цусан дахь глюкозын түвшнийг бууруулдаг гэж тогтоожээ. Ингэснээр чихрийн шижин, таргалалтын эрсдэлээс хамгаалдаг аж. 
Мэргэжилтнүүд туршилт явуулж, түүнийхээ үр дүнг Journal of Dairy Science сэтгүүлд тайлагнажээ.
Судалгаанд сайн дурын 32 хүн оролцож, тэднийг өглөөний цайндаа нэг таваг нэвс, 250 мл сүү хэрэглэхийг санал болгожээ. Ингэхдээ оролцогчдыг урьдчилан гурван бүлэг болгон хуваасан байна. Эхнийхэд нь уураг ихээр агуулсан тослог сүү өгсөн бол хоёр дахид нь энгийн, гурав дахид нь усаар шингэлсэн сүү өгчээ. 
Ингээд сайн дурынхны цусан дахь глюкозын түвшнийг өдөрт хэд хэдэн удаа хэмжсэн байна. Тэгтэл уургаар баялаг сүү хэрэглэснийх нь цусан дахь сахрын түвшин буурч, хоол шингээлтийг удаашруулдаг даавар ялгарч байв. Үүний үр дүнд өлсөх мэдрэмж бага төрж байв. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан