Сармисны увидас

Хүн төрөлхтөн саримсыг 4,000 гаруй жилийн өмнөөс амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Саримс нь олон орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсан нь түүний анагаах увдисыг тогтоох олон судалгаа хийхэд хүргэсэн байдаг.
Саримсанд агуулагддаг хүхрийн халдваргүйжүүлэх чанар мөн түлэнхийг эмчлэх үйлдэл үзүүлдэг болохыг 1-р зууны эхэнд Римийн эм зүйч Диоскрид, саримс нь гэдэсний шимэгч хорхойн эсрэг үйлдэлтэй болохыг 1597 онд Английн эмч Джерард , бактерийн эсрэг үйлдэлтэй болохыг 1858 онд Английн эмч Луй Пастер мөн менингитээр өвчилсөн хүмүүсийн зовиурыг хөнгөвчилдэг болохыг, түүнчлэн полимиелит өвчний үед хэрэглэхэд 64% багасч байсан зэргийг 1980 онд Хятадын эмч нар судалжээ. Эдгээр үйлдлүүд нь саримсанд агуулагдах аллицинтай холбоотой болохыг судлан тогтоосон байдаг. Аллицин нь саримсыг жижиглэх үед аллиназа ферментийн үйлчилгээгээр аллинаас үүсдэг. Харин аллин нь сармисанд байдаг эфирын тосны үндсэн нэгдэл юм.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага дэлхий нийтээр байгалийн цэвэр эмийн бэлдмэлүүдэд ихээхэн ач холбогдол өгч, эмийн түүхий эдийн нэгд саримсыг зөвлөж байгаа юм. Саримсыг зөвхөн Өрнийн Анагаах Ухаанд судалж хэрэглээд зогсохгүй, Дорнын Анагаах Ухаанд тэр дундаа Монголын Уламжлалт Анагаах Ухаанд хийг дарах, нян бактерийг устгах, хор тайлах, шар усыг арилгах, гол судасны болон зүрхний хий өвчинд тустай хэмээн хөгшрөлтийг удаашруулах, урт наслуулах зорилгоор жүдлэнгийн нэг төрөл болгон дангаар буюу нийлмэл жороор эртнээс хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай.
Монгол Улсад бүртгэгдсэн зүрх судасны тогтолцооны өвчлөл 2008 онд 10,000 хүн амд 645.6 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2017 онд 1145.6 тохиолдол болж өсrээ. Зүрх судасны тогтолцооны өвчлөл 2017 оны байдлаар Монгол улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгааны гуравт эрэмблэгдэж байна.
Харин 1995 оноос хойш нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны тогтолцооны өвчлөл тасралтгүй бүртгэгдсээр байна. Зүрх судасны тогтолцооны өвчлөлд орох артерийн даралт ихсэлт, зүрхэнд цус хомсрох, зүрхний шигдээс, тархинд цус харвах зэрэг эмгэгүүдийн суурь нөхцөл нь судасны хатуурал болдог бөгөөд хорин наснаас хойш хүний биед судасны хатуурал явагдаж эхэлдэг гэж үздэг.
Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зохистой хооллолтын зөв дадлыг амьдралдаа хэвшүүлснээр судасны хатуурлын үйл явцыг удаашруулж, цаашлаад зүрх судасны тогтолцооны өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Харин зохистой хооллолтын энгийн хэрэглээ болох саримс нь цусан дахь холестрины (БНЛП) хэмжээг бууруулж судасны хатуурлын эсрэг үйлчилгээ үзүүлдгээрээ супер хүнсэнд тооцогддог юм.
Сүүлийн жилүүдэд энгийн саримсыг хар саримс болгож хэрэглэх нь ихэсч байгаа нь энгийн саримсыг 30-90 хоногийн турш боловсруулж хар саримс болгох биохимийн миллиард урвалын явцад 33 төрлийн хүхэрт нэгдэл, 17 төрлийн амин хүчил, 11 төрлийн эрдэс бодис, 5 төрлийн нүүрс-ус, фенолт нэгдлүүдийг агуулсан шидэт саримс болгон хувиргадагт оршдог юм.
Хүн өдөрт 5-6 хумс хар саримс хэрэглэх нь зүрх судасны өвчнөөс сэргийлэх, дархлаа дэмжих, халдварт өвчнүүдээс сэргийлэхэд нэн тустай бөгөөд нэмж сонирхуурлахад 2-3 сарын турш Монгол саримсыг боловсруулалтанд оруулж хар саримс болгох явцад ашигт чанар нь 4-5 дахин өсөж байгааг Монос хүнс компанийн гаргаж буй “Шидэт саримс”-ыг шинжлүүлэх явцад тогтоожээ.
Иймд энгийнээр эрүүлжиж, залуужиж, урт насалцгаая!
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Аяга халуун цай

Аяга халуун цай