ТВ удаан хугацаагаар үзэх нь настай хүмүүсийн ой санамжийг муутгадаг гэнэ

Британийн эрдэмтэд тавиас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр, телевизор үзэх нь настай хүмүүсийн ой санамжид сөргөөр нөлөөлж, түүнийг муутгадаг байж болох юм гэсэн дүгнэлт хийжээ.
Настай хүмүүс телевизийн нэвтрүүлэг удаан үзэх нь тэдний уураг тархины  зарим үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөгийг британийн Лондоны их сургуулийн коллежийн хэсэг эрдэмтэд илрүүлжээ гэжPlanet Todayсайтад бичсэн байна.
Судлаачдын үзэж байгаагаар,өдөрт гурван цаг гаруй хугацаагаар ТВ үздэг настай хүмүүсийн үг яриа тогтоохсанамжийн хэмжээ буурдаг ажээ.
Нэгэнт туссан мэдрэлийн системийн элдэв өвчний нөхцөлд ийм үр дагавар хамгийн их ажиглагддагийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Ийм нөлөө нь чухамхүү юунаас үүдэлтэйг судлаачид хараахан яг нарийн тодорхойлж чадахгүй байгаа ч, 50-иас дээш насны хүмүүст өөрсдөд нь ашигтай өөр ямар нэгэн зүйлд зарцуулах цаг  хомс байдагт “хамаг буруу оршиж байна”  хэмээн  таамаглаж байгаа ажээ.
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Аяга халуун цай

Аяга халуун цай