Хүүхдэд уулгахыг ХОРИГЛОСОН эмийн жагсаалт

Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийг хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран янз бүр байдаг. Иргэд өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон хэрэглэж чаддаггүй. Иймээс эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь эмийн нэр төрөл маш олон бөгөөд зарим өвчин эмгэг болон бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглосон эм ч олон байдаг.
Аливаа өвчний үед эмчид үзүүлж зөвлөгөө авч, эмээ эмийн сангаас авч, цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногт зөв хэрэглээрэй. Эмийг хэрэглэх аргыг эм зүйчээс асууж лавлах шаардлагатай. 
Доорх эмүүдийг бага насны хүүхэд шууд хэрэглэж болохгүй бөгөөд насны заалттай байдаг учир эцэг, эхчүүд та бүхэн эмийн жагсаалтыг анхааралтай уншаарай. 
ХОРИГЛОСОН ЭМИЙН ЖАГСААЛТ
  • Адиурекрин – 3 нас хүртэл
  • Ацикловир – 2 нас хүртэл
  • Адпрозалам- 18 нас хүртэл
  • Бекламетазон – 6 нас хүртэл
  • Бромокриптин -15 нас хүртэл
  • Бутерфанол – 18 нас хүртэл
  • Гастал - 1 cap хүртэл
  • Гексенал -2 cap хүртэл
  • Гишvvнэ vндэс- 1 нас хүртэл
  • Дактиноминцин- 3 нас хүртэл
  • Дикайн -10 нас хүртэл
  • Морфин- 2 нас хүртэл
  • Мышьякийн бэлдмэл- 2 нас хүртэл
  • Неграм- 1 нас хүртэл
  • Напроксен- 16 нас хүртэл
  • Парацетамол-3 cap хүртэл
  • Реграм- 1 нас хүртэл
  • Ңитропруссид натри- 18 нас хүртэл
  • Стрихинин-2 нас хүртэл
  • Тетрациклин- 8 нас хүртэл
  • Омнолон- 2 нас хүртэл
  • Пефлоксацин-15 нас хүртэл
  • Празозин- 12 нас хүртэл
  • Цефотаксим-2-5 нас хүртэл
  • Читамон-2 нас хүртэл
  • Эналаприл-16 нас хүртэл
  • Этионамид-10 нас хүртэл
 

Эх сурвалж: zindaa.mn

скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Аяга халуун цай

Аяга халуун цай