Хэвтрийн хөгшинд халгайн ханд өгвөл дороо сэргэнэ

1.Улаан үнээ, цагаан ямааны сүүг хаврын цагт буцалгаж өгвөл харшлааг гаргана.
2. Хонь, ямааны олгойг угааж цэвэрлээд дотор нь мах ногоо хэрчээд, давс өргөст хэмхтэй хийж, амсрыг нь утсаар боож, чанаж өгвөл тамир орно.
3. Гүүний сүүний архинд шар чихэр, үзэм, орхбодой зэргийг хийж, урт хугацаагаар орой үдэш өгвөл биеийн тамир тэнхээ нэмэгдэж, архаг өвчнийг засна.
4. Халгайн идээшмэлийг эдгэрэлт удаантай, бүх төрлийн архаг өвчин, биеийн эсэргүүцэл суларсан үед хэрэглэнэ. Үүний тулд аяга буцлам усанд амны том халбагаар халгайн навч хийж, 10 хоромын хугацаанд идээшүүлж, хөргөөд хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна. Хаврын шинэ халгайн навч туйлын ашиг тустай.
5. Хаврын халгайн навчнаас 200 гр-ыг авч, 0,5 л-ийн архинд буюу 50-60 хувийн спиртэнд хийнэ. Анхны шөнө цонхон дээр тавина. Үлдэх 8 хоногт шкафанд харанхуйд байлгана. Шүүж, базаад цайны халбагаар өглөө өлөн элгэн дээрээ хоолноос хагас цагийн өмнө ба шөнөдөө 1 цайны халбагыг унтахын өмнө өгнө. Бүх шилтэйг ууна. Ингэхэд та цоо эрүүл болж, зүрхний ажиллагаа, цусны эргэлт сайжран, хөдөлгөөн хөнгөрөн судасны хатуурал арилна.
6. Нэг хоолны халбага хальстай буудайг 2 шилэн аяга усанд хийж, 30-40 хором буцалгана. Дээр нь 1 хоолны халбага зөгийн бал нэмж жаахан буцалгана. 50 гр-аар өдөрт 3-4 удаа бүлээн ба хүйтэн ууна. Энэ нь хүнд /хөгшин бие, бие султай хүүхдэд/ тэжээллэг хоол болно. Хүч сэргэнэ. Эрчим хүч өгнө.
7. Бие суларсан, хөгширсөн, хүнд өвчтэй байгаа, мэс засал хийлгэсэн хүн дараах уусмалыг ууваас тамир орно. Нэг шилэн аяга овъёосыг хальстай нь авч хүйтэн усанд хэд дахин угаана. Дээр нь таван шилэн аяга хүйтэн ус нэмэн гал дээр тавьж, зөөлөн галаар ширгэтэл буцалгаад шүүнэ. Дахин буцалгана. Мөн үүнийхээ дээр 4 цайны халбага зөгийн бал нэмж бас дахин 1 буцалгана. Ингэсний дараа сая хэрэглэж болно.
8. Хоёр хоолны халбага нохойн хощууны хуурай жимсний үр авч, 0,5 л ус хийж, 15 хором хугацаагаар зөөлөн гал дээр буцалгаж, хучиж шөнөжин хандална. Өглөө нь шүүгээд зөгийн балтай хольж, өдөржин яг цай шиг устай хольж ууна. Ингэвээс таны биё чийрэгжиж хүч тамир нэмэгдэн судасны хатуурал арилах болно.
9. Усан үзэм тамир тэнхээг сайжруулна. Үүнийг өдөрт 3 удаа хоолноос 1 цагийн өмнө, нэг шилэн аяганы 1,2-оос эхлэж ууна. Уух тунг аажим нэмэгдүүлж, 1-1.5 сарын дараа 1-2 шилэн-аяга болгоно. Үүнийг шижин, таргалах, ходоодны шарх, уушигны өвчнөөс бусад өвчинтэй хөгшин, тамир алдсан хүн ууна.
10. Нохойн шээрэнгийн жимсгэнийг хатааж, архинд дэвтээж уухад тамирыг нөхнө.
11. Цагаан соёоны үндсийг хар цайнд хийж, 21 хоног дэвтээгээд өдөр бүр унтахдаа 1 лан уувал тамирыг сайжруулж, бөөрний хийг засаж, өтгөн хатах гэмийг арилгана.
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
www.solongonews.mn
скачать dle 12.0
Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Аяга халуун цай

Аяга халуун цай