Японы эрдэмтэд супер компьютер ашиглан тархины үйл ажиллагааны загвар бүтээнэ



Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төрөл бүрийн өвчнийг анагаах аргыг олох зорилгоор супер компьютер ашиглан хүний тархины үйл ажиллагааны загварыг хуулбарлан бүтээх төслийг 2024 онд эхлүүлнэ гэж "Yomiuri" сонин мэдээлжээ. 

Эрдэмтэд өвчтөнүүдийн биеийн байдлын талаарх, мөн сармагчнуудад хийсэн туршилтуудын үр дүнгийн талаарх мэдээллийг багтаасан мэдээлийн сан байгуулах аж. Дараа уг сангаа супер компьютероор шинжлэх бөгөөд энэ дүн шинжилгээндээ тулгуурлан тархины үйл ажиллагааны загварыг бүтээнэ. Судлаачид энэхүү загвараа тэнэгрэл өвчин болон сэтгэл гутралын шалтгааныг тогтоох, мөн гарган авч буй эмийн туршилтуудыг загварчлахад ашиглахаар төлөвлөж байна.

Төслийн хүрээнд хийгдэх судалгаа зургаан жил орчим үргэлжлэх төлөвтэй байна. Эдгээр зорилгоор Японы Эрүүл мэндийн яам 10 тэрбум иенийн (70 орчим сая ам.доллар) төсөв нэмж татахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан