Альфаг туссан бол Дельтагаар өвдөх магадлал өндөртэй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Ковид-19 нь мутацлагдсан вирус учир дахин өөр хувилбараар өвчлөх магадлалтай. Альфа хувилбар туссан бол дельта хувилбараар өвчлөх өндөр эрсдэлтэй гэсэн үг. Одоогийн байдлаар ковид-19 тусаад эдгэсэн ч дахин халдвар авсан 16 мянган иргэн байгаа" гэв. 
Мөн түүний хэлснээр  хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая хүний 5 хувь буюу 100 мянган хүн дахин халдварласан бол гурван тун хийлгэсэн 330 мянган хүний  1 хувь нь дахин халдварласан  аж.
https://erennews.mn/article/50124

скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл