ХҮҮХДЭД ХАНДСАН ЭМИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ ХОРИОТОЙЖоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, нэвтрүүлэх зөвшөөрлийг эцэслэн олгодог.
Цахим орчин болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр аливаа БҮРТГЭЛГҮЙ, ЗӨВШӨӨРӨЛГҮЙ эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний ХУУЛЬ ЗӨРЧСӨН сурталчилгааг түгээсэн тохиолдолд та Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт мэдэгдэнэ үү.