‘Спутник V’ хийлгэсэн бол халдвар авах магадлал бусад вакцинаас хоёр дахин бага

-Коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины талаарх цогц мэдээлэл-
1.Үр дүнгийн талаарх ерөнхий мэдээлэл
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Н.Ф.Гамалеин нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины гурван шатны туршилт, судалгааны үр дүнг дэлхийн тэргүүлэх анагаах ухааны сэтгүүл гэгддэг Их Британийн “The Lancet” хүлээн зөвшөөрч нийтэлсэн байдаг. Тус сэтгүүлд нийтлэгдсэн гурав дахь шатны туршилт, судалгаааны үр дүнгийн тайланд “Спутник V” вакцин нь 91,6 хувийн үр дүнтэй болохыг баталгаажуулсан байна.
2. Орос дахь вакцинжуулалтын үйл явц үр дүн
Өнөөдийн байдлаар ОХУ-д 9 сая орчим хүн коронавирусийн эсрэг “Спутник V” вакцины хоёр тунд хамрагдаад байгаа бөгөөд мөн нийт 13 сая хүн эхний тунг хийлгэсэн байна. Вакцинд хамрагдсан нийт хүний тоо 20 саяыг даваад буй юм.
“Спутник V” вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд тус вакцины үр дүн 97,6 хувьтай байгаа талаар тус вакцины албан ёсны сайт sputnikvaccine.com дээр мэдээлжээ.
ОХУ-д сүүлийн үед вакцин олдохгүй болж вакинжуулалт удаашраад байгаа талаар мэдээлэл их явж байгаа харагддаг. Гэвч энэ нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй өрөөсгөл мэдээлэл юм. Оросын вакцинжуулалтын систем нь эхэн үедээ бүх нийтийг нэгэн зэрэг вакцинд хамрагдах боломж олгоогүй. Олон хүнтэй харьцдаг халдвар авах, тараах хамгийн өндөр магадлалтай “нэр заасан салбарын ажилчид” хамгийн эхэнд вакцинд хамрагдах боломжтой байсан бөгөөд вакцинд хамрагдах боломжтой салбарын тоо аажуухан өргөжсөөр саяхнаас “бүх нийтийг вакцинжуулалт” гэж тодорхойлж болохуйц түвшинд хүрсэн. Сүүлийн сард харин ч эрс эрчимжээд байгааг Оросын ЭМЯ-ны мэдээлэлд туссан доорх графикаас харж болно.
du1-1024x399 'Спутник V' хийлгэсэн бол халдвар авах магадлал бусад вакцинаас хоёр дахин бага
3. “Спутник V” вакцины үйлдвэрлэл ба захиалга
Одоогоор “Спутник V” вакцинд дэлхийн 64 улс /нийт 3,2 тэрбум хүн/ зөвшөөрөл олгоод байгаа бөгөөд 40 орчим улс бүх нийтийн вакцинжуулалтдаа ашиглаж байна. Мөн 10 гаруй улс “Спутник V” вакциныг дотооддоо үйлдвэрлэх гэрээ байгуулсан байна. Тухайлбал Энэтхэгийн тэргүүлэх био технологийн компаниуд болох “Stelis Biopharma” 200 сая тун, “Panacea Biotec” 100 сая тун, Хятадын тэргүүлэх био технологийн компаниуд болох “Hualan Biological Bacterin” 100 сая тун, “TopRidge Pharma” 100 сая тун, “Shenzhen Yuanxing Gene-tech” 60 сая тун, Египетийн Minapharm 40 сая тун гэх мэт. Баталгаажуулсан эдгээр гэрээг нэгтгэн дүгнэхэд л 600 сая тун вакцины үйлдвэрлэлийн асуудал шийдэгдсэн байгаа юм.
Үйлдвэрлэлийн гэрээ үүгээр хязгаарлагдахгүй Бразил, Серб, Турк, Итали зэрэг улс орнуудын дэлхийн тэргүүлэх 20 орчим үйлвэрлэгч “Спутник V” үйлдвэрлэх гэрээнд нэгдсэн байдаг. Түүнчлэн Өмнөд Солонгос тэргүүтэй улс орнуудад аль хэдийн үйлдвэрлэл эхэлсэн байсныг бид мэднэ.
Тэгвэл “Спутник V” вакцины захиалга ямар хэмжээнд хүрээд байгааг Лондонд төвтэй шинжлэх ухааны аналитик чиглэлээр мэргэшсэн “Airfinity” компани тооцоолсон байна. Одоогоор ОХУ-тай 100 гаруй улс 630 сая тун орчим ввкцин авах тохиролцоонд хүрээд байгаа аж. Энэ нь үйлвэрлэл болон нийлүүлэлтийн график хүндрэл үүсэхгүй байхаар тэнцвэртэй зурагдаж буй баталгаа юм. Мөн вакцины нийлүүлэлт захиалагч орнууд руу хэвийн графикаар явагдаж буйг “Спутник V”-ийн албан сайтаас харж болох. Зөвхөн тавдугаар сар гарснаас хойш, сүүлийн гурав хоногт Албани, Филиппин, Энэтхэг, Азербайжан руу ачилт хийгдсэн байна.
4. Баталгаажаагүй сөрөг мэдээ ба баталгаажсан эерэг мэдээ
Бразилын Үндэсний эрүүл мэндийн хяналтын агентлагаас /Anvisa/-с “Спутник V” вакциныг бүртгэн авах хугацааг хойшлуулсантай зэрэгцэн тус вакцин үржих чадвартай чадвартай аденовирус агуулсан гэх мэдээлэл олон улсын зарим хэвлэлээр тархжээ. Гэвч энэ мэдээлэл худал болох нь олон талаар баталгаажсан байна.
Бразилийн Шинжлэх ухааны сайд асан Серхио Резенде дээрх мэдээлэл яаж гарч ирсэн болохыг гайхаж байгаагаа илэрхийлээд “Ихэнх хүмүүс “Anvisa”- д бие даассан лаборатори байдаггүйг мэдэхгүй байх. Энэ маш ноцтой” гэж CBN-д ярьсан байна.
Үүний дараа CBN тодруулга авахад “Anvisa”-ийн эм, биологийн хэлтсийн дарга Лима Сантос “Anvisa нь Оросын “Спутник V” вакцин дээр бие даасан лабораторийн судалгаа шинжилгээ огт явуулаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгчээ.
Оросын талаас “Вакцины багцаас үржих чадвартай аденовирус хэзээ ч илэрч байгаагүй” болохыг мэдэгдээд тус байгууллагыг шүүхэд дуудаж буйгаа мэдэгдсэн байна. Мөн “Anvisa”-д судалгааны дээж болон бусад хэлбэрээр нэг тун вакцин шүлжүүлж байгаагүй аж.
“Спутник V” вакциныг ашиглаж буй улс орнуудаас Унгарын жишээ сонирхол татахуйц юм. Учир нь тус улс таван төрлийн вакцин ашиглаж байгаа бөгөөд үр дүнг нь тогтмол харьцуулж мэдээлдэг. Нийт 3,6 сая хүн вазцинжуулалтад хамруулаад байгаа Унгар улсын Засгийн газраас хамгийн сүүлд гаргасан мэдээлэлд “Спутник V” вакцин коронавирусийн эсрэг хамгийн аюулгүй, үр дүнтэй вакцин гэж дүгнэсэн байна.
Тухайлбал Хятадын Shinopharm вакцин хийлгэсэн 100 мянган хүн тутамд ногдох халдварын тохиолдол 356, нас баралт 16 байсан бол “Спутник V” вакцин хийлгэсэн 100 мянган хүн тутамд ногдох халдварын тохиолдол 95, нас баралт ердөө нэг байжээ.
Эх сурвалж: www.kormany.hu
du2-1024x576 'Спутник V' хийлгэсэн бол халдвар авах магадлал бусад вакцинаас хоёр дахин бага
Мөн Аргентины Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд “Спутник V” вакцины эхний тунг хийлгэсний дараа коронавирусийн халдвар авах магадлал бусад вакцинуудтай харьцуулахад хоёр дахин бага байна.
Эх сурвалж: www.argentina.gob.ar/salud
du3 'Спутник V' хийлгэсэн бол халдвар авах магадлал бусад вакцинаас хоёр дахин бага
 
Бэлтгэсэн: Москва хот, Э.Сарнай
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан