Шведэд нярайг эхийнхээ хэвлийд халдвар авсныг тогтоожээ

СТОКХОЛМ. /Xinhua/. Шведэд төрснөөсөө хойш хоёр хоногийн дараа “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан нярайг эхийнхээ хэвлийд байхдаа халдвар авсныг тогтоожээ.Шведэд эхийнхээ хэвлийд байхдаа халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. Мөн нэмэлт шинжилгээгээр нярайд эсрэг биет үүссэн байсныг тогтоожээ. Шведийн эмч нар энэ тухай лхагва гарагт мэдээлсэн байна. 
 
Дэлхийн хэмжээнд нярай эхийн хэвлийд байхдаа халдвар авсан цөөн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн талаар “British Journal of Obstetrics & Gynaecology” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.Мальмо хотын их сургуулийн эмнэлэгт өнгөрсөн онд “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрсэн 27 настай эмэгтэй хүргэгджээ. Тухайн эмэгтэйн хэвлийн хэсэгт өвдөж байснаас гадна ургийн хөдөлгөөн нь багасжээ. Мөн урагт хүчилтөрөгч дутагдаж буй шинж ажиглагдаж, зүрхний цохилт нь суларсан тул мэс заслын аргаар яаралтай төрүүлжээ. 
 
“Бид нярайг “COVID-19”-өөр халдварласан гэж огт бодоогүй боловч ээж нь халдвар авч байсан тул шинжилгээ хийх журмын дагуу хоёр өдрийн дараа шинжилгээ авсан. Нярайн биеийн байдал хэвийн байсан учраас шинжилгээний хариуг үзээд бид маш их гайхсан” гэж хүүхдийн эмч Филип Танненберг мэдээлжээ.
 
 
 
 
Нярайд давтан шинжилгээнүүд хийснээр хэвлийдээ байхдаа халдвар авсныг нь тогтоосон гэж өөр нэгэн эмч Мехрин Заигам хэлжээ. Ийнхүү ихсийг микроскопоор шинжлэхэд ихэнх хэсэгт нь вирусний уураг ажиглагдсан байна. Мөн ихсийн эхийн болон ургийн талын аль алинд нь халдварласан байжээ.
 
 
 
“Эхийг халдвар авахаас хоёр долоо хоногийн өмнө ургийн хөгжил хэвийн байсан бөгөөд тогтмол үзлэгээр халдвар авсан байдал ажиглагдаагүй байсан. Иймээс халдвар, ихсийн нөлөө холбоотой болох нь тодорхой харагдаж байна” гэж М.Заигам ярьжээ.
 
 
 
“Эхэд халдвар хөнгөн илэрсэн ч ихэст халдварлаж болохыг энэхүү тохиолдол баталж байгаагаас гадна “COVID-19”-өөр халдварласан жирэмсэн эхчүүдийг хянах үйл явцыг эргэн харж, тэднийг одоогоор оруулж буйгаас эрсдэлтэй бүлэгт тооцох талаар тунгаан бодох хэрэгтэйг харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
 
 
 
Энэ нь жирэмсний 22 болон түүнээс дээш долоо хоногтойдоо халдвар авсан эмэгтэйчүүдийг хугацаанаасаа өмнө амаржих эрсдэлтэйг харгалзан эрсдэлтэй бүлэгт тооцох тухай Шведийн Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үндэсний зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт гаргасан зөвлөмжтэй нийцсэн байна. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл